“Christmas night” шинэ жилийн хөгжмийн тоглолт болно

10850551_820937081303093_1006259184_nХүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жилийн баярыг улс орон даяараа угтах гэж буй энэ цаг мөчид монгол улсын Филармони шинэ жилийн хөгжмийн “Christmas night” тоглолтоо 12-р сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

“Christmas night” шинэ жилийн  шилдэг хөгжмийн тоглолтонд улсын филармонийн симфони найрал хөгжим, Баян монгол джаз оркестр, хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар, удирдаач Д.Нямдаш, С.Саруул-Од, дуучин Н.Наранбаатар, П.Өнөржаргал,  Т.Амина, Ц.Хулан, Б.Солонго, МХО- ны найрал дуучид оролцож та бидний сонсох дуртай “The polar express suite”, “Ирония судьбы или c легким паром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг олон шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 70118012 дугаарын утас болон  www.philharmonic.mn  facebook.com/Mongolian State  Philharmonic  цахим хуудаснаас тодруулах боломжтой юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …