Нийслэлийн авъяаслаг хүүхдүүд шалгарлаа

d4a7298aed47ec35024334aa7f7c076dМонголын хүүхдийн ордноос анх удаа оны шилдэг авъяаслаг, оюунлаг, бүтээлч хүүхдийг тодруулах “Гэрэлт цох” ногоон хивсний ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалай, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монголын хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцов.

“Гэрэлт цох” өргөмжлөл нь хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль  эх, нутаг усаа хайрлан хамгаалах, авъяас чадвар, оюун ухаанаа  дайчилж их үйлийг бүтээж бусдад үлгэр дууриал үзүүлж, алдар нэрээ дуурсгах ариун үзлээр хүмүүжихэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой аж.
Уг үйл ажиллагаанд нийслэлийн 7 дүүргээс нийт 51 хүүхдийн нэр дэвшсэнээс 2014 оны амжилтаараа тэргүүлсэн дараахь сурагчид “Оны шилдэг сурагч”-аар шалгарлаа. Үүнд:

  • “Урлагийн авъяастан” номинацид Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын анги, 10б ангийн сурагч, ая зохиогч Баяржаргал овогтой Өнөржаргал
  • “Спортын өндөр амжилт” номинацид Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 12а ангийн сурагч Спортын мастер Ганзориг овогтой Ануужин
  • “Уран бүтээлч авъяастан” номинацид Хүүхдийн урлан бүтээх төвийн хувцас дизайны анги, Хан-уул дүүргийн 60 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Энхзориг овогтой Сарнай
  • “Хэл уран зохиолын авъяастан” номинацид Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Орхонхүү овогтой Оюун-эрдэнэ
  • “Оюун ухаанаар тэргүүлэгч” номинацид Монгол соробан төвийн сурагч Төмөрцог овогтой Төвшинбаярт
  • “Сайн үйлсийн эзэн”номинацид Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч Зоригтбаатар овогтой Буянхишиг нар тус тус шалгарлаа.

 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …