Чамайг “Гялалзуулах” шинэ жилийн трэндүүд

f8e63054ba736ccforiginalХолбоо буюу ар нурууны гинж

Хүзүүг яг барьсан богино зүүлтнээс илүү энгэр эсвэл нуруу дагасан урт холбоо гинжнүүд энэ жил тренд. Ялангуяа нарийхан шигтгээгээр хүрээлсэн, голдоо эрдэнийн чулуутай бол чамайг бүр ч үзэсгэлэнтэй харагдуулна. Ар нуруу нь гарсан даашинз өмсөхгүй байсан ч өөртөө хэр зохихыг төсөөлж үзээд холбоо гинж зүүвэл шинэ жилийн үдэшлэгийн төрхөндөө оноо авна.

Шигтгээ ээмэгнүүд

Урьд нь бид шинэ жилийн баяртаа үргэлж л том том шигтгээ, урт зүүлттэй ээмэгнүүдийг сонгодог байсан. Харин энэ оны трэндийг дагавал чихнээс үл ялиг илүү гарахаар жижигхэн, овор хэмжээ багатай ээмгийг сонгох болох нь. Заавал чихний нүхэндээ гэлтгүй угладаг ээмэгнүүд ч трэндэд дээгүүр байр эзэлж байгаа. Нэг ёсондоо хүний анхаарлыг тэгтлээ татахгүй ч анзаараад сайн харвал тун чамин, этгээд хэлбэртэй гоёмсог ээмэгнүүд сонгоорой.

Хоёр хурууны бөгж

Дундаа ганцхан эсвэл битүү шигтгээтэй хоёр хурууны бөгж ч ялгаагүй чамайг гялалзуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Гоёлын цүнх барьсан талдаа зүүгээд шинэ жилийн зурагнуудаа авахуулахад бэлдээд л гүйцээ.

“Атга” цүнх

Энэ жилийн гоёлын цүнхнүүдийг “атга” гэж өхөөрдөж болно. Ийм жижигхэн цүнхнүүдийг тохойндоо ч хавчих боломжгүй болохоор тэр л дээ. Харин аль болох өвөрмөц, содон загвартай “атга” цүнх сонгож үдэшлэгтээ авч явахыг хичээгээрэй.

Толгойн зүүлт

Сүүлийн зөвлөх шинэ жилийн үдэшлэгийн гоёл бол толгойн зүүлт. Султаны гүнж мэт харагдуулах энэ гоёлыг зүүчихвэл өөр бусад чимэглэлгүй байсан ч чи хангалттай гялалзах болно. Үсээ задгай тавих бол өөрийгөө толгойн зүүлтээр гоёорой.

Ц.Заяа

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …