“Дэлхийн хүн амын байдал 2014” тайланг танилцууллаа

5ba9ead3b0fd4e638af609ac473d7fb7НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр гаргадаг  “Дэлхийн хүн амын байдал 2014” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамны хурлын танхимд боллоо. Хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НҮБ-ын Хүн амын сангийн Нью Иорк дахь төв оффисын Санхүү удирдлагын асуудал эрхэлсэн захирал ноён Субхаш Гупта, ХАХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, Залуучуудын хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцож, Дэлхийн хүн амын тайлангийн талаарх мэдээллийг өглөө. Аливаа улс оронд хөдөлмөрийн насны хүн амын тоо нь бусдаар тэжээн тэтгүүлэгч хүн амын тооноос давсан тохиолдолд тус улс “Хүн ам зүйн урамшуулал”-ын ашгийг хүртэж, айл өрх нь хуримтлал үүсгэн, эрүүл мэнд, боловсрол, амьжиргаагаа сайжруулахад түлхүү хөрөнгө оруулж, эдийн засгийн бүтээмж нэмэгддэг байна.

    Өнөөдөр дэлхийн 1,8 тэрбум залуучуудын 10 хүн тутмын ес нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, хүчирхийллээс ангид амьдрахад бэрхшээлтэй буурай хөгжилтэй орнуудад амьдарч байгаа тухай уг тайланд тусгажээ. Тиймээс жендерийн тэгш байдлыг хангаж хүний эрх түүний дотор  нөхөн үржихүйн эрхийг хамгаалж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулж, залуучуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэн төлөвшүүлэхийн төлөө илүү ихийг хийх хэрэгтэй байгааг онцолсон.  Дэлхийн хүн амын  байдал тайлангаас үзвэл Монгол улс “Шилжилтийн хожуу үед орсон”  орнуудын ангилалд хамаарч байгаа бөгөөд эдгээр орнууд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж,  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дараах замаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд:

  1. 1.Макроэдийн засгийн менежмент
  2. 2.Нээлттэй худалдаа
  3. 3.Сайн засаглал
  4. 4.Хөдөлмөрийн  болон санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах.

    Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Эдгээр залуучуудын  ажилгүйдлийн түвшин 16.6 хувь байгаа бөгөөд 228.5 мянган залуучууд ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байгаа нь нийт залуучуудын 24.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн 125,9 мянган залуу малаж ахуй эрхэлж байгаа нь нийт залуучуудын 13,1 хувийг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт байна. Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжилд анхаарлаа хандуулан сүүлийн 20 жилд анх удаа залуучуудын асуудлыг дагнан хариуцсан “Залуучуудын хэлтэс” -ийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд  Залуучуудын Төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзаж залуучуудын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Засгийн газрын хөтөлбөрүүдэд тусгахад анхаарч байна.

   Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Их Вант Улсын Засгийн газар,НҮБ-ын Хүн  амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжлийн төслийн” хүрээнд 9 аймагт  Залуучуудын хөгжлийн төв байгуулаад байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …