312 оюутан эрүүлжүүлэхэд оржээ

olloo_mn_1408414176_er_700x700Энэ оны эхний 11 сарын байдлаар 59617 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэхэд оржээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн зөрчил гаргасан дээрх хүмүүсийн 533 нь эмэгтэй бол 316 нь 18 хүртэлх насныхан байсан байна. Харин 312 нь оюутан байсан бөгөөд ЕБС-ийн долоон хүүхэд эрүүлжүүлэхэд орж,  олон хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Тиймээс хүүхдүүддээ хяналт тавьж, хаана хэнтэй юу хийж явааг нь мэдэж байхыг цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …