Мэргэжлийн сүмогийн их аварга Какүюү Ананд ”Гангар хун-2014” цомын эзнээр шалгарлаа

4bk1ecfu34p95a16o5ue7nb3oqСүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн цэнгүүнийг ирэх сарын 12-ний өдөр “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Гангар хун-2014” цомын эздийг тодруулах үйл ажиллагааг явуулсан юм. Сүхбаатар аймгийн бахархалт шувуугаар нэрлэсэн энэхүү цомыг зургаан төрлийн номинацийн эздэд гардуулсан байна.

“Гангар хун-2014” шилдгийн шилдэг цомын эзнээр тодорсон хүн бол Сүхбаатар аймгийн уугуул Мэргэжлийн сүмогийн их аварга Какүюү Ананд, Нутгийн төлөө зүтгэлтнээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Боловсрол шинжлэх, ухааны салбарын оны онцлох хүнээр Монголын яруу найргийн академийн тэргүүн, СГЗ Гомбожавын Мэнд-Ооёо, Спортын салбарын онцлох хүнээр Э.Ням-Очир, Бүтээн байгуулалт, бизнесийн салбарын онцлох хүнээр Б.Цогтсэргэлэн, Нийгэм, соёлын урлагийн салбарын оны онцлох хүнээр Эрдэнэ-Оюун нар тус тус шалгарсан юм.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …