Суга, хөхний толгой, бэлэг эрхтэн загатнах нь…

14881-1_nЭнэ нь гол төлөв мэдрэлийн системийн цочромтгой тайван биш байдалтай холбоотой. Нейродерматитын нэг хэлбэр. Энэ үед флуцинар, лоренда зэрэг гормонтой тосыг хэрэглэж болохгүй. Бас савантай усаар угаах юм бол улам хуурайшиж загатнана. Иймээс эмчилгээний үндсэн зарчим нь төв мэдрэлийн системийг тайвшруулах биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээ хийнэ. Харин загатнаснаас болоод үрэвссэн бол үрэвслийн эсрэг хэсэг газрын шавшлага, тосон түрхлэг хэрэглэж болох юм. Гол нь дотроос нь эмчилгээ хийхээс бус тэр хэсгийн арьсанд тос түрхэх төдийгөөр эмчилгээ үр дүнтэй болохгүй.

– Төв мэдрэлийн системийг тайвшруулах цочромтгой байдлыг намжаахад хүхэр устөрөгчтэй юм уу радонтой ванн эмчилгээ маш сайн.

– Биеийн эсэргүүцлийг сайжруулах хамгийн өртөг багатай эмчилгээ бол наран шарлага, агаар эмчилгээ. Гэхдээ чийглэг газар бол бүр сайн. Өөрөөр хэлбэл уул устай агаарт, хөдөө орон нутагт амрах шаардлагатай. Дархлаа сайжруулах олон арга бий. Чанартай хоол бас л дархлааг сайжруулна. Сармис дархлааг идэвхжүүлнэ.

– Эмийн эмчилгээнд тайвшруулах бромын бэлдмэл зүгээр. Нойр шиг хэрэгтэй сайн эмчилгээ гэж байхгүй. Ийм учраас хангалттай сайн унтаж амрах нь чухал.

– Хэсэг газрын тосон түрхлэгийн тухайд цайртай тосон түрхлэг нь ямар нэгэн цочрол өгөхгүй, үрэвсэл намжаадаг байгалийн гаралтай бэлдмэл болно.

– Савантай усаар олон дахин угааж болохгүй.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …