Хайртай үрсээ баярлуулах “Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд” эхэллээ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга  сурагчдын амралтанд зориулсан “Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд” өнөөдрөөс эхэллээ.Аавын хайртай алдрай үрс, ээжийн хайртай энхрий багачуудаа урьж байна.

Цуутын цагаагч гүү монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 4 сарын 11-15-ны өдрүүдийн 11:00, 13:00-н цагуудаас тоглоно. Зөрүүд, бардам, их зантай  Эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “Ишиг хөөрхөн нэр”  хүүхдийн дуулалт жүжгийг 4-р сарын 16-ны 11:00, 13:00-с цагуудаас тоглоно.

Байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй МОНГОЛ ИРГЭН болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжгүүдээ сурагчдын амралтанд зориулан тоглох юм.

Эх үрсийн нандин холбоо, эх нутгаа хайрлах чин сэтгэл, эцэг өвгөдийн нандин сургаал хүүхэд бүрт өвлөгдөж, Монгол гэр бүлийг баясгах болтугай. Анги хамт олон, сургууль цэцэрлэгээ үзэхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99052944,88023954,96655946 утаснаас аваарай.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …