Шинэ онигоонууд /элэгээ мэдэж инээгээрэй/

5570_1100779680375_5977327_aХошин шогийн өндөр мэдрэмжтэй шог зураач С.Цогтбаяр ахын   Нүүрномдоо тавьсан хөгжилтэй онигоонуудаас  түүний  зөвшсөөрснөөр хүргэж байна.

Шүүгч:
-За шүүгдэгч та яагаад хүчин хийсэн юм бэ?
-Тэр бүсгүй таалагдаад л…
-Та яагаад гөлөгнөөд байна? Ичмээр байна уу?
-Зүгээр л та надад бас таалагдаад оо…

***

Унгасыг дотор нь 2 ангилна. Чимээтэй ба чимээгүй гэж. Чимээтэй унгас нь өөрийгөө эвгүй байдалд оруулж бусдийг баясгана. Харин чимээгүй унгас нь бусдийг эвгүй байдалд оруулж өөрийгөө баясгана.

 

***

Согтуу, солир 2 хvн мөргөлдөв.
Солир нь:
-Хаашаа явж байгаагаа харж байгаач ээ!
Согтуу нь:
-Харж байгаа зүг рүүгээ явж байгаач ээ

***

Англиар би оюутан гэхийг юу гэх вэ?
-I‘m a student
Аан тэгвэл би дотуур байрны оюутан?
-I’m a hungry

***

Бяцхан хүү өглөө сэрээд аав ээжээсээ асууж байна.
-Урьд шөнө танай өрөөнд нэг хүн алгаа ташаад байсан. Хэн байсан бэ?

***

Хоолны газарт нэг нөхөр орж гэнэ.
-Та ямар хоол захиалах вэ
-Тахиа биш бол өөр юу ч яахав
-Одоогоор тахианаас өөр бэлэн болсон хоол алга байна.
-Тэгвэл идэхгүй
-Та шувууны ханиад гарсан гэж жаахан цэрвээд байнаа даа.Манайх Америкаас оруулж ирсэн эрүүл тахиа л даа
– Мөн гуцваа аа. Эрүүл гэнэ шүү.Үхээд шарагдчихсан байгаа тахиаг…

***

УИХ-ын гишүүний туслах гэх ганган бүсгүй хөдөө орон нутагт гишүүнээ даган явжээ. Тэрбээр, хямсгар зан гарган, хөдөөгийн малчдын хоолыг голон хоол унд ч ууж идэхгүй нэлээд хэсэг явж гэнэ.   Гэтэл нэгэн өдөр малчин айлд буугаад байтал өнөөх хямсгар бүсгүй галын хажууд суун тавагтай боорцогноос аяганд хийгээд л баруун зүүнгүй идэж өгч гэнэ. Хямсгар нь ингэтлээ их хоол идэж байгаагүй учраас хүмүүс гайхан харж байтал өнөөх бүсгүй гэнэт анзаарч суудлаа засан цомцойж суунгаа:
-“Ёооё бүр боовшчихсон байш дээ” хэмээн хөлсөө арчсан гэдэг.

‍‍‍***

– Дарга нар сүүлийн үед:
– Бөгс долоох чинь ихдээд аллерги өгч загатнуулаад байна гэж доодхууддаан уурладаг болсон гэнэ.

***

Дуурь тоглож байх үед эмэгтэй найрал дуучдын өмнүүр нэг гайтай хулгана гүйснээс болж тоглолт үзэж байсан 950 хүний чих дүлийрчээ.

***

Гэр дүүрэн зочид. Том хүмүүсийн яриа явагдаж байв. Тэгтэл бяцхан хүү ярианд оролцов:
Манай аав өчигдөр ээжийн дэргэд бандаашаа тайлсан.
Хүмүүс чив чимээгүй болов. Тэгтэл нэг нь асуув.
Тэгээд дараа нь яасан?
Тэгээд үү? Тэгээд өөр цэвэрхэн бандааш өмссөөн.

***

Нэгэн ирланд эр Дублины пицца баранд орж. “Эрхэм ээ, Таны пиццаг зургаан ширхэг хуваах уу эсвэл найм хуваах уу” гэж үйлчэгч асуухад “Зургаа хуваачих, найман ширхгийг би арай барахгүй байх” гэжээ

‍‍‍***

Эрэгтэй хүний тархины 2 тал нь хоорондоо зөвлөлдөж байдаг, харин эмэгтэй хүнийх хоорондоо маргаж байдаг…

***

Нэгэн мэдэмхий баян Шинэ Монгол нөхөр Шекспирийн зургийг хараад танимхайрч ингэж ярьж байна,
-Энэ чинь бөмбагөр Ногоон байхад ирсэн Орос уу?
-Үгүй ээ. Шекспир шүү дээ наадах чинь гэхэд
-Аа-аан. Тэгвэл сүүлд ирсэн Орос байх нь

‍***

 

Ugluu-logo17221

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.