Алс холын “Тэргэл саран” хамтлаг өсвөр насныханд зориулан жүжиг үзүүлнэ

IMG Соёл, Спорт Аялал жуулчлалын яамны  дэмжлэгтэйгээр  алс хол Ховд аймгаас   Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, өсвөр насны хүүхдүүддээ зориулан “Ээжийн үнэртэй  хорвоо” жүжгийг Ховд аймгийн Бэсрэг жүжгийн “Тэргэл саран ” хамтлагын жүжигчид  энэ сарын 16-ны өдөр хороололын “Од”  кино театрт 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ.

IMG_0001

Тус жүжгийн гол агуулга нь өсвөр , ахлах насны охид хөвгүүдэд нийтлэг тулгардаг  асуудлууд болох  үеэрхэл нөхөрлөл, хайр сэтгэл,  хүчирхийлэл,  архидалт, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл салалт гэх зэрэг нийгэм дэх сөрөг үзэгдлийг  эмэгтэйчүүдийн хамтлагийн жүжигчдийн  оролцоотойгоор тод томруун харуулж байгаагаараа онцлог юм. Мөн эл жүжгээр дамжуулан   өсвөр насныхан болон хойч үеийнхэн амьдралдаа алдаж эндэхгүй, нийгмийн буруу сөрөг зүйлээс ангид байж, амьдралын гэрэл гэгээтэй, сайн сайхан зам руу   тэмүүлэх  тийм итгэл хүслийг  төрүүлэхүйц болж чадсан гэдгээрээ давуу талтай юм.

Дунд сургуулийн анги удирдсан багш нар болон ахлах ангийн сурагчид та бүхэн анги хамт олноороо, нөхөрлөдөг найз нөхдөөрөө,  үеэрхэдэг хосоороо манай жүжгийг хүрэлцэн ирж үзэхийг  урьж байна.

Холбоо барих утас: 9943-8165

Ховд аймгийн “Тэргэл саран” хамтлагийн ахлагч Н.Цэвээнсүрэн

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …