“Краппын сүүлчийн бичлэг” монодрам тайзнаа амилна

Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Самуэл Беккетийн “Краппын сүүлчийн бичлэг” нэртэй ганц жүжигчний монодрам “Black Box” театрт энэ бямба гаригт 20.00 цагаас нээлтээ хийх гэж байна. Театрын ертөнцөд алдартай энэхүү бүтээлийг жүжигчин Г.Мөнхжаргал амилуулжээ.

1958 Английн Роял театрт нээлтээ хийсэн энэхүү жүжгээ зохиолч нь Ирландын нэрт жүжигчин Патрик Магид зориулан “Магигийн хүүрнэл” нэртэйгээр бичсэн түүхтэй. 1958 оны аравдугаар сарын 28-нд Патрик Магигийн тоглосноор нээлтээ хийсэн жүжиг сар гаруйн хугацаанд 40-өөд тоглолтыг амжилттай хийсэн байна. Хожим Бекет өөрөө театрын найруулагчаар ажиллах болсноосоо хойш жүжигт хэд хэдэн засвар хийн “Краппын сүүлчийн бичлэг” нэртэй болгосон гэдэг. Жүжгээс Крапп хэмээх дүрийн хүүхэд ахуй үе, хорин хэдтэй, 39-тэй, 69-тэй байх үеийг дүрсэлнэ.

Уг жүжиг орон орны тайзнаа өнөө хүртэл тоглогдсоор байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2012 онд жүжигчин Жерард Мурфи, Ричард Бремер нар Краппын дүрийг бүтээн театрын ертөнцөд ихээхэн дуулиан болсон юм.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …