Оюутны “70200 ₮”-өөр машин авах боломжтой

dorogie-gonochnie-mashiniЭнэхүү тэтгэлэгийн мөнгийг зөв зарцуулж чадвал үнэхээр ашиг тус нь гарах нь тэр. Хэрэгтэй хэрэггүй зүйлд үрэн таран хийж зүгээр урсгаснаас өөрт үлдэх хэрэгцээтэй юманд зарах нь зүйтэй санагдана. Сургалтын төлбөртөө нэмэрлэдэг нэг нь байхад юунд хэрэглэснээ мэдэхгүй дуусгачихдаг нь ч бий. Хормын хэрэглээний хүслээ биелүүлсэнээс хожмын хэрэгцээнийхээ зорилгод зарцуулаарай. Оюутны тэтгэлэгийн 70200 ₮-өөр машины урьдчилгаа мөнгийг бүрдүүлж өөрийн гэсэн машинтай болох боломж байгааг тооцоолж гаргалаа.

Оюутан энэхүү тэтгэлэгийг 10 хүртэл сарын турш авахаар заасан байгаа. Тэгвэл нэг хичээлийн жилд 702,000 ₮-тэй болно. Үүнийг банкинд энгийн хугацаатай хадгаламжинд хийгээд төгсөх хүртлээ /4 жил/ хуримтлуулвал 3,823,591 ₮-тэй болох юм байна. Арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн жилийн хүү дунджаар 15%, хадгаламжийн хүүг нь энгийн хүү бодох аргаар тооцоод дээрх 3,823,591 ₮ гэсэн дүнг гаргасан. Машины зээлийн урьдчилгаа төлбөр ихэнх банкинд 15-20%-ийг төлөх гэсэн байдаг. Хэрвээ 12 сая төгрөгний үнэтэй машин авна гэж бодвол урьдчилгааны 15%-ийг төлөхөд 1,800,000 ₮ хэрэгтэй. Энэхүү шаардлагатай мөнгийг оюутны тэтгэлэгээ хуримтлуулаад өөрөө бүрдүүлэх боломж байна.

Эх сурвалж: Mongo.mn

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …