Өнөөдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”

10152038_381763851964377_198964343_nӨнөөдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” . Энэ өдөрт зориулан Нийслэлийн ЗЦГ-аас өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул өргөн “Намайг хайрлаач” хүүхдийн жагсаалыг  Эрх чөлөөний талбайд 12.00 цагт зохион байгуулахаар болжээ.

“Намайг хайрлаач” хүүхдийн жагсаалд хүүхдүүд эцэг эх болон жолооч нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэн жагсах юм байна. Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 37 хүүхэд амь насаа алджээ. Маргааш эдгээр хүүхдүүдэд гэрэлт зул өргөн хүндэтгэл үзүүлнэ. Уг арга хэмжээнд зориулан амиа алдсан хүүхдийн тоогоор сурагчийн ширээг засах юм байна. Учир нь хэрвээ тэдгээр 37 хүүхэд өнөөдөр замын тээврийн ослоос болж хорвоог орхиогүй бол нэг ангийг дүүргээд сууж байх байсан гэдэг санааг агуулжээ.

Замын цагдаагийн газраас маргааш тохиох “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т эцэг эхчүүд хүүхэддээ том зүйлийг амлах бус тэдэндээ хэрхэн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг суулгах зөвлөмжийг өгч нэг өдөр цаг заваа гарган таны хүүхэд хэрхэн сургууль руугаа аюулгүй замаар явж байгааг нь шалгаж үзээрэй хэмээн уриаллаа. Мөн та тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөө болон дэргэдээ суугаа хүүхэддээ аюулгүйн бүсийг тогтмол зүүж хэвшүүлэхийг зөвлөлөө.

Түүнчлэн иргэдийг бага насны хүүхэддээ үнэтэй бэлэг авч өгөхөөс илүүтэй хамгаалалтын суудлыг авч өгснөөр хамгийн нандин эрдэнэ болсон хүүхдээ хамгаалах боломжтой болж байгаа юм шүү гэдийг санууллаа.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан …