Долоон өөр ертөнцийн эхний ертөнцөөр өнөөдөр аялаарай!

hereet togolУлсын драмын эрдмийн театр энэ оныг их бүтээлийн жил болгож байгаа гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тэд өнгөрсөн оны сүүлчээр алдарт “Дон Кихот” болон  “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгүүдээр үзэгчдэдээ бэлэг барьсан.

Тэгвэл энэ сард багтааж, долоон өөр найруулагчийн долоон өөр ертөнцийг үзэгч түмэндээ дэлгэн харуулна хэмээн амласан. Энэхүү “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн нээлт өнөөдөр болно. Тодруулбал,  ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Мөнхдорж өнөөдөр “Хэрээт төгөл” жүжгээр өөрийнхөө ертөнцийн хаалгыг болон энэхүү төслийн хөшгийг нээх гэж байна.

Түүний араас Төрийн соёрхолт УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Г.Пинтер “Өчигдөр” жүжгийг толилуулах бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг өөрийнхөө зохиол болох “Бүүвэй”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Э.Ёндоншарав нар А.Очирбатын “Буруугүй буруутан”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, найруулагч Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай, та дугаар андуурч”, найруулагч Ч.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” зохиолуудыг тус тус сонгон авч, тайзнаа амилуулахаар бэлтгэлээ базааж байгаа билээ.

Холбоо барих: 70118187,  89020088

1899274_228464327343131_370503930_o

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …