Вашингтонд зохиогдох МҮОНРТ-ийн өдөрлөгөөр МУСТА Л.Болдбаатар тоглоно

Snapshot_2014-04-05_222542584122132014-04-05-22-24www.urlag_.mn_АНУ-ын Вашингтон хотноо 2014 оны дөрөвдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн өдөрлөг зохион байгуулагдах юм. Тус өдөрлөгийн хүрээнд МҮОНРТ-ийн ММ агентлаг, Олон нийтийн радио, Олон нийтийн телевиз, www.mnb.mn сайт зэрэг салбар нэгжийн 20 гаруй уран бүтээлчид 10 нэр төрлийн мэдээ сурвалжлага, нийтлэл, ярилцлага, ток шоу, үзэгч, сонсогч редакцийн уулзалт нэвтрүүлэг бэлтгэн ажиллах юм. Түүнчлэн МУСТА Л.Болдбаатар “Морин жилийн хийморь”  уран бүтээлийн бие даасан тоглолтоо АНУ-д амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүстээ тус өдөрлөгийн үеэр хүргэх юм.

Тоглолт Вашингтон хотын “Harvest moon” ресторанд  дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 18 цагт болно. Тасалбарын үнэ 45$. Харин дөрөвдүгээр сарын 19-нд “Chicago” хотод болно. Мөн 2014 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Вашингтон хотын Монгол сургууль дээр сурагчдын концерт болох бөгөөд багш сурагчдын талаар МҮОНТ нэвтрүүлэг бэлтгэнэ. Энэ өдрийн орой 19 цагт ЭСЯ-нд үзэгч, сонсогч редакцийн уулзалтыг зохион байгуулах ажээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …