Хачигт энцефалит ба хачигт хазуулбал хэрхэн эмчлэх вэ?

Хачигт энцефалит: Вирусаар үүсгэгдэж, хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг, ихэвчлэн төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг хурц халдварт өвчин юм.

Халдварын эх уурхай ба  эзэн амьтад нь   буга, туулай,  ямаа, үхэр, хонь, нохой зэрэг 250 гаруй хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувууд юм. Эдгээр нь нянгийн халдвар авдаг боловч практикт өөрсдөө өвчлөхгүй халдварын эх уурхай болдог.

Халдвар дамжуулагч нь олон зүйлхачгууд боловч манай улсад  үндсэн дамжуулагч нь ойн хачиг (Ixodes persulcatus) болох ньтодорхойлогдсон юм.

Өвчлөгсдийн 80% (цусаар) энэ вирүсээр халдварлагдсан хачигт хазуулах замаар, өвчлөгсдийн 20% (хоол боловсруулах замаар) халдвар авсан ямаа,  үхрийн дутуу боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс  халдвар авдаг.

Өвчний шалтгаан, улиралчлал,нийгмийн байдал 

Өвчлөгсдийн хачигт хазуулсан гол шалтгаан нь эмийн ургамал түүх (18.9%), хайгуул хийх (18.9%), алт олборлох(16.5%), амрах зугаалах(13.2%), мал хариулах (9.9%), түлээ банз бэлтгэх (9.9%)   зэрэг байв. Хачигт энцефалитын улиралчлал нь 5-р сард 13.2%, 6-р сард 59.4%, 7-р сард 26.4% тус тус байв.

 Ихэвчлэн ой модонд халиар, эмийн ургамал түүгчид, жимс, эвэр түүгчид, мод бэлтгэгч нар, аялагчид өвчилдөг.

Илрэх гол  шинж тэмдэгүүд

Мэдрэлийн хямралаас шалтгаалж эмнэлзүйг

1.халууралтай, 2.мэнэнгийн, 3.мэнэн-энцефалитын, 4.саажсан, 5.захын мэдрэлийн  зэрэг хэлбэрүүдэд хуваадаг (Б.А. Борисов 2008).

 Өвчний эхлэл үедтолгой бага зэрэг өвдөж, нойр муудна. Бие суларч, мэдрэлийн  ёзоор өвдөнө. Ид үе буюу мэдрэлийн хямралын үед 39-40 хэм халуурна. Нүүр улайж, нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч, хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд сул саажилт үүснэ. Өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх, хөдөлгөөн хийж чадахгүй болж, хүзүүний булчин суларсанаас толгойгоо эгц тогтоож чадахгүй толгой унжих шинж илэрдэг.. Цөөнгүй тохиолдолд дуу гунших, хахаж цацах, хэлний булчинд хатангирал үүсэх зэрэг уртавтар тархины саагийн шинж илэрнэ. Хачигт энцефалитын  онцлог нь архагших ба үүний илрэл нь  эпилепсийн уналт болон  саажилт улам гүнзгийрэх явдал юм. Мэдрэлийн хүнд халдвар тул өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтүүлж мэргэжлийн эмч эмчилнэ.

Сэргийлэлт

Хачигт хазуулахгүйн тулд тод өнгөтэй хувцас өмсч, гар хөлөө ил гаргахгүй байх, аль болох битүү хувцас, түрийтэй гутал өмсөх.

Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд  3–4 цаг тутамд бие биеэ шалгаж хачгийг зайлуулна. Хачигт хазуулахгүй байх боломжтой аргуудыг сонгох, үргээгч хэрэглэх,

Хачгийг зайлуулахдаа болгоомжтой хачигны амыг / хошуу/ арьсанд үлдээхгүйгээр салгаж авна.

Ойгоос  ирээд гэртээ  орохын өмнө биедээ үзлэг хийж наалдсан хачгийг авч устгах, хувцсаа тайлж сэгсрэх.

Хачигт энцефалитын эсрэг вакцин, өвөрмөц иммуноглобулиныг тариулах

Хачигт халдвараас сэргийлье!

Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртэний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462  зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийгбиедээ агуулж,мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд  дамжуулдаг.  Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 -р сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг.

Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг. Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэдхачигт хазуулсаны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүүхөших, бөөлжих зэрэг  зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.Хачигт энцефалит ба  хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцефалитын хүнд хэлбэрийн үедхол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдагтултээвэрлэхгүй байх хэрэгтэй.

Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

–       Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байхюм.

–       Хачигтай газар явахүедбиед хачиг орохооргүйбитүү,гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэхнь зүйтэй.

–       Ой, хээр, малдявахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях.

–       Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м

–       Биед шигдсэн хачгийгзөв авах:Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна.  Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.

–       Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

–       Хачигт энцефалитийн эсрэг вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийдэг.

–       Хачигт хазуулсан тохиолдолд антибиотикаар урьдчилан сэргийлэлтийг 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэх журамтай.

Зооноз бруцеллёзын тасаг

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …