Хүүхдийг их уйлуулах нь сөрөг нөлөөтэй

32_0e06cd599e5279dcb81c1d1ca0288fabacbeee17Нойр, хоолондоо муу болон хэт уйланхай таван хүүхэд тутмын нэг нь ирээдүйд аймхай хулчгар, эсвэл түрэмгий нэгэн болдог гэнэ. Үүнийг 17 мянган хүүхдэд хийсэн туршилт судалгааны дүнд тогтоожээ. Мөн тэдгээр хүүхдүүд аливаад анхааралтай хандах, төвлөрөхдөө муу нь анзаарагдсан байна.

Уг судалгааг хийсэн “Уорик” их сургуулийн профессор Дитер Вольке “Хэт их уйлах, нойр, хоолондоо тааруу нялхас ирээдүйд зан аашийн доголдолтой болох магадлал 100 хувь. Бид нэмж 1987-2006 оны хооронд хийсэн 22 судалгааг харьцуулахад ч дээрх дүгнэлт батлагдсан” гэжээ. Нялх хүүхдийн хувьд уйлах нь хэвийн үзэгдэл боловч гурван сараас дээш насны хүүхэд ихээр уйлах нь заримдаа дээрх эрсдэлийг дагуулдаг аж.

Өмнө нь үүнийг нойр болон хооллолтын хэм алдагдсанаас үүсэлтэй хэмээн үздэг байв. Хүүхдийн эмч бэлтгэдэг “Роял” коллежийн эрдэмтэн Митч Блэр судалгаа залуу эцэг эхэд тун хэрэгтэй. Хүүхдээ эрт үед нь эмчлүүлж, муу авиртай нэгэн болохоос аварна гэдэг их чухал гэсэн байна.
Гэвч зарим мэргэжилтэн эсрэг байр суурьтай байна. Тэд “хүүхэд их уйлах нь төрөхдөө авсан гэмтлээс шалтгаалдаг байж болзошгүй. Тиймээс хүүхэд хэвийн бус байвал үүний буруутан нь эх баригч юм уу өрхийн эмч” гэжээ.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …