Даваа гариг 11:24 AM

Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой

make-gunk-free-toothbrush-holder-from-junk.w654 Их Британийн Манчестер их сургуулийн шинжээчид шvдний сойз, суултуур болон угаалтууртай ойр байх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар шинжилжээ.

Шинжилгээний дүнд суултууртай ойр сойзны vсэн дээр элдэв өвчин vvсгэгч аюулт нянгуудын сvрэг “нутаглаж” байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, гэдэсний савханцрын нян, кандидийн төрлийн мөөгөнцрvvд, coli, стафилококки, стрептококки зэрэг нянгууд илэрчээ. Ер нь шvдний сойзон дээр 100 сая гаруй төрлийн нян оршиж байдаг. Энэ нь ариун цэврийн өрөөний нэгдмэл байдалтай холбоотойгоос гадна угаалгын өрөөний ариун цэврийн байдлаас ч хамаардаг байна. Угаалгын өрөөний болон суултуур, угаалтуурын цэвэрлэгээ ариутгал хийх vед аймшигт нян, бактериуд агаарт тархан хамгийн ойр тухтай орчин болох шvдний сойзонд vvрлэдэг байна.

Дөрвөн сойз тутмын гурав нь хамгаалалтгvй ил байдалтайгаар суултуураас метр орчим зайд байрлаж бичил биетvvдийн “эх орон” болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд шvдний сойзнууд хэдэн мянган бактерийн “оршин суух байр” болж байгаа төдийгvй өдөр бvр сая сая хvн эрvvл мэнддээ томоохон аюултай “хөрөнгө оруулалт” хийсээр байдаг аж. Иймэрхvv халдвараас сэргийлэхийн тулд шvдний сойзнуудаа хамгаалалтын хайрцагт хадгалах юмуу хэрэглэхийнхээ өмнө халуун усаар сайтар угааж заншихыг эмч нар зөвлөж байна.

Харамсалтай нь  өнөөгийн орон сууцнууд бараг бvгд нойл болон угаалгын өрөө нэгдсэн ариун цэврийн өрөөтэй болсон билээ.

М.Сониуч Ugluu.mn

Share Button

Сэтгэгдэлүүд

4 сэтгэгдэл.
  • Ганчимэг 202.179.20.217

    2013/06/15 at 15:34

    Унтдаг өрөөндөө сойзыг тагийг нь тавиад далд тавина.Хүүхэд оролдох, газар унах эсвэл өөр хүн угаачихвал тэгээд өнгөрлөө гэсэн үг. Гадаа оо-той.

  • zochin 49.0.168.156

    2013/06/17 at 08:24

    ih zuil meduulj ugsund bayarlalaa.. soizoo dald hiij bainaa

  • zochin 118.216.252.57

    2013/06/17 at 10:29

    Medej heregjuulmeer zuil bnadaa mongolchuud bid nar.haana tavibal hamgin zov arga yum boloo.

  • zochin 118.216.252.57

    2013/06/17 at 10:31

    ugaalgii oroo noil 2oo zaitai esvel tusdaa bair barittsgaaval yasan yum be?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх