Өдөр бүр зургаан цаг сууж ажилладаг хүн эрт нас барах магадлалтай

100_0a20abc489ffdcf7c8b388a856c228a1814fea38Удаан хугацаагаар сууж ажиллах нь хортой гэж эмч нар нэг бус хэлдэг. “Медикал кодин” эрдэм шинжилгээний төвийн судалгаа ёсоор өдөрт 6 цагаас илүү суудаг ажилтай хүмүүсийн нас баралт ойрын 15 жилийн дотор 40 хувиар нэмэгдэх гэнэ. Гэхдээ энэ байдал эмэгтэйчүүдэд хамгийн хүнд тусна гэдгийг онцолж байгаа юм. Ажил хийж суух явцад булчингийн ажиллагаа тэглэгдэж калори шатаах явдал ч буурдаг байна.

Энзим ялгаруулах үйл явц мөн л удааширч эрдэс бодисын солилцоо буурахад хүргэдэг гэнэ. Үүнээс үүдэн суугаа ажилтай хүмүүс зүрхний төрөл бүрийн өвчинд нэрвэгдэх нь хамгийн элбэг зүйл юм.  Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгааг судлаачид онцолж байна. Дэлхий дээрх хүн ам 9,5 цагийн турш сууж байдаг. Тиймээс ч төрөл бүрийн өвчинд баригдахгүй гэх баталгаа байхгүй болдог юм. Тиймээс өдөрт ядаж 30 минут биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байнга босож байхыг судлаачид зөвлөж байна.

Д.Амар

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …