Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг

76_f56a13d8Сvvн бvтээгдэхvvн чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдлийг бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ. Сvv, бяслаг, тараг, цөцгийн тос хvний биеийн “vйлдвэрлэдэггvй” транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хvчил агуулдаг нь эрсдлийг 60 хvртэлх хувиар бууруулдаг аж. Бvх амьтанд байдаг энэ хvчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна. Гэвч судлаачид энэ төрлийн бvтээгдэхvvн илvvдэл жин vvсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэмжээ хязгааргvй хэрэглэж болохгvйг анхааруулж, бага илчлэгтэй сvvн бvтээгдэхvvн хэрэглэх нь дээр гэжээ.

Тэд тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ямар ч төрлийн хvнсийг хэтрvvлэн хэрэглэхгvй байхыг зөвлөсөн байна. Чихрийн шижин хоёр төрөлтэй. Нэг нь нойр булчирхайн хэвийн vйл ажиллагаа алдагдсанаас цусан дахь чихрийн хэмжээг хянадаг инсулин гэх бодис ялгарахаа больдог байна. Энэ нь голдуу залуус, бага насныханд тохиолддог. Харин хоёр дахь төрөл нь инсулин хэвийн хэмжээгээр ялгардаг ч бие махбодь чихэр хvлээж авахаа больсноос vvддэг аж. Нийт өвчлөлийн 80-85 хувийг эзэлдэг энэ төрлөөр өнөөдөр дэлхийд 180 сая хvн өвчлөөд байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Илvvдэл жинтэй 40-өөс дээш насны хvмvvст ихэнхдээ илэрдэг энэ төрөл голчлон хоолны буруу дэглэм болон хоол хэт сойх, хөдөлгөөн дутагдахаас vvддэг.

Өвчтөний хэрэглэсэн чихэрлэг бvтээгдэхvvн эсэд бvрэн нэвтэрч чадалгvй цусанд хуримтлагдан нvд, бөөр, зvрх, мэдрэлийн эсvvд болон vндсэн артерийн судас, судлуудыг гэмтээдэг юм. Чухам яагаад чихэр хvлээж авдаггvйн учрыг одоог хvртэл шинжлэх ухаан тайлаагvй юм.
Сvvлийн судалгаагаар хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн vед ногоон цайнаас илvv Энэтхэгийн кокцини ургамлын ханд цусан дахь сахарын илvvдлийг vр дvнтэйгээр бууруулдаг нь тогтоогджээ. Олон наст энэ ургамал эртнээс хэрэглэгдэж байсан ч шинжлэх ухааны vvднээс анх удаа судалгаа хийсэн нь энэ юм.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …