80 м/кв-аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах санал хүргүүлжээ

6fabae2edc8f8bd6originalАмины орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулах боломжийг Барилга хот байгуулалтын яамнаас судлан, саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Тус саналд 80 м/кв-аас дээш талбайтай орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулах асуудлыг гурван хувилбараар оруулсан байгаа гэнэ. Тодруулбал,

– 80 м.кв-ын босгыг бүр болих

– 80 м.кв-аас илүү талбайтай орон сууцны 80 м.кв хүртэлх талбайг нь 8 хувийн хүүтэй зээлд хамруулаад бусад  хувийг нь нэмэх хасах 11 хувийн хүүтэй зээлээр олгох, өөрөөр хэлбэл 100 м.кв талбайтай байр худалдаж авсан иргэнд 80 хүртэлх м.кв талбайг нь найман хувийн хүүтэйгээр, үлдсэн 20 м.кв-ийг нэмэх хасах 11 хувийн хүүтэйгээр бодож зээл олгох

– 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц худалдаж авсан тохиолдолд шууд нэмэх хасах 11 хувийн хүүтэй зээлд хамрагдах гэсэн хувилбаруудыг Засгийн газарт оруулсан аж.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …