Швейцарийн компанид хадгалуулсан ховор бриллиантыг хайж байна

ugluunii_soninНайдвартайд тоо­­­цогддог Швей­­царийн хадга­лал­тын “Malca-Amit” компанид хад­­га­луул­сан маш үнэ­тэй бриллиант үл ойлгогдох байд­­­лаар алга болсон аж. Ягаан өнгөтэй, 50.66 ка­ратын 50 сая ам.долларын үнэ бүхий бриллиант алга бол­жээ.

10011365_514853651956867_1333852875_n

Үнэт чулууны эзэн Сил­ла Мусса хадгалалтын компанийг буруутгаж, өө­рийгөө луйврын золиос болсон хэмээн мэдэгдэж бай­гаа гэнэ. Тэрбээр өнгөр­сөн оны наймдугаар сард хадгаламжаа шалгаж үзэ­хээр шийдэн компанид хан­­­дахад бриллиантыг нэ­гэн бизнесмен нэлээд эрт ху­­далдан авсан гэсэн аж. Харин компанийн ажилтнууд Силла Муссаг 2008 онд бриллиантаа ав­сан гэж баталсан байна. Тэд эзэн нь үнэт чулуугаа буцаан авсан баримт бич­гүүд бай­гааг ч хэлжээ.

Хоёр тал бие биеэ бу­руутга­сан байдалтай мар­гаан үр­­гэл­­жилж байгаа бө­гөөд хо­вор­­хон ягаан бриллиант хэрх­­­сэн нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.