Цемент үйлдвэрлэнэ

stroyka_1_04Барилгын үйлдвэрлэлд өнгөрсөн онд 2.5 сая тонн цемент хэрэглэсэн бол 2014 онд цементийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс урд хөршөөс эцсийн бүтээгдэхүүн оруулж ирэхээс гадна цементийн үндсэн түүхий эд буюу клинкерийг хямд үнээр оруулж ирэх талаар Барилга, хот байгуулалтын яамныхан бизнес эрхлэгчидтэй ярилцсан ажээ. Бизнес эрхлэгчдийн хувьд клинкер боловсруулж цемент үйлдвэрлэх яамны саналыг дэмжиж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд тус бүр нь 100 мянган тонн клинкер боловсруулах хүчин чадалтай Централ Эйшн, Эм Жи Эл, Эрдэс Бетон зэрэг дөрвөн ч үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар жилд нэг сая тонн цемент импортоор оруулж ирэхийн оронд клинкерийг БНХАУ-аас нийлүүлж, улмаар нэмүү өртөг шингээн үйлдвэрлэвэл хямд үнээр гарах боломжтой ажээ.

Түүнчлэн салбарын сайд Ц.Баярсайхан “Тус бүр нь нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай МАК, Монполимет, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд ашиглалтад бүрэн ороогүй байна. Хөтөл гэхэд энэ онд 600 мянган тонн клинкер гаргах боломжтой. 2016 онд эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэх учраас тэр үе хүртэл импортын хэрэгцээ манай улсад бий” хэмээн ярьсан. Харин арматурын хувьд “Бэрэн” группын үйлдвэр 2016 онд ашиглалтад орсноор Монгол Улс цемент, арматурын импортын хамаарлаас гарна гэж тооцоолж буй юм байна.

Д.Амар

ugluu-logo

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.