Г.Дэлгэрмаа: Учрыг үл мэдэх, ухаарахыг үл хүсэгч хүмүүст төрүүлсэн бол уучлаарай

Untitled-2_500x500“Мон Эрдэнэ” группын ерөнхийлөгч П.Энхмөнхөд хүчиндүүлсэн Г.Дэлгэрмаа хэмээх бүсгүй цахим хуудсаараа дамжуулан уучлал хүссэн байна. Тодруулбал,

“Уучлаарай ах дүү, найз нөхөд минь…

…Надад тохиолдсон сэтгэлийн шаналал ухаарлын учгаар уусан арилах болтугай…

Амьдралд минь аймшигт хар толбо үлдээсэн тэр өдрөөс хойш өдийг хvртэл миний сэтгэл дотор гомдол хорсол, гуниг зовлон дүүрэн байлаа. Олон сайхан ах нарын дунд өссөн надад ачлалт аав асралт ижий минь амьдралын алив бэрхшээл бүхэнд шантралгүй байж, өөрт ирэх бусдын сөрөг хандлагад өөрөөсөө эхэлж алдааг нь эрж уучлан энэрэх сэтгэлээр хандаж байхыг хичээнгүйлэн сургасаар ирсэн.

Хөдөлмөрч ард түмний төлөөлөл жирийн л нэгэн айлд шүр сувд мэт нандин ганц охин нь болж төрсөн надад насан багаас тийм л хүмүүжил дасал болсон. Угаас гоц содон энэрэх сэтгэлтэй надад найз нөхөд номын ширээний танил тал, тал дүүрэн бий. Энэ бүх хүмүүст би өөрт тохиолдсон гуниг зовлонг дуулгах болсон нь харамсалтай байлаа.

Намайг хохирогч гэдгийг үл тоомсорлон олон нийтэд ил болгосон хууль бус үйлдэлд ичиж зовохдоо би тэр бүх сайн хүмүүсээсээ нуугдаж, зугтаж ганцаараа шаналсан өнгөрсөн таван сарын хугацаанд сэтгэл санааны хямралаас үүдэн хэн нэгэн найз нөхөд, ах дүүгээ гомдоох өчvvхэн ч болов хандлага үзүүлсэн байж болохыг үгүйсгэх аргагvй тул Уучлан өршөөгөөрэй.

Мөн хүчирхийлэл гэгч аймшигт хэргийн хохирогчын сэтгэлийн дарамтыг аргагүйн эрхэнд нийгэмд дэлгэн олон хүнийг айх гайхах эргэлзэх тээнэгэлзэх сэтгэл зовнилыг Учрыг үл мэдэх, ухаарахыг үл хүсэгч хүмүүст төрүүлсэн бол уучлаарай.

Хар цагаан cүлэлдсэн хvний хорвоод хар нь дийлж явсан энэ цаг үед нийгэмд зев бурууг ялгах, бузар булайг ялан дийлэх гэрэл гэгээ тусах нэгээхэн цонхыг бий болгосон байвал тэр нь миний буян байг. Аливаа зүйл чиглэлээ алдвал сүйрдэг. Харин нийгмийн сэтгэл зүйн зөв гольдролдоо орох чигт нь өөрийн нэр төр, бvхий л амьдралаа золиослон байж ийн зориг гаргасан миний нэгэн гунигт түүх өчvvхэн ч болов ухаарал болж чадвал тэр нь миний зорилго юм шүү.

Хийморийн бэлгэдэл морин жилийн эрх цагаан унага адил энэ хаврын анхны анхил цэцэгс дэлгэрэх энэ цагаар унтсан бүхэн сэрэхдээ сэтгэлийн гэрэл гэгээтэй бүхнийг та бүгдэд авчрах болтугай. Үүнээс хойш би үйлийн үрийн учгыг ухаан санаандаа бодон бясалгах эерэг энэрэнгүй сэтгэлийг та бүхэндээ түгээхийг хvснэ.

Бузрыг дарж гэмээнэ буян
Буртгыг угааж гэмээнэ ариусал
Буурлыг хvндэлж гэмээнэ өлзий
Бурхадыг шүтэж гэмээнэ гэгээрэл
Та бүгдийн юу санасан есөн цагаан хvсэл сэтгэгчлэн бүтэх болтугай!

Хvндэтгэсэн Г.Дэлгэрмаа 2014.03.30 Наран дээр хэвийсэн гэгээн ‘Бүтэн сайн’ өдөр. Билгийн тооллын шинийн битүүн, Могойг хүлэгч одтой Цагаан хулгана өдөр”

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …