Иргэд эрүүл мэндийн салбарт оноо өгнө

indexУлаанбаатар зочид буудлын Өргөө танхимд өнөөдөр Ардчиллын боловсрол төвөөс “Нийгмийн хариуцлага-Иргэдийн онооны карт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Ардчиллын боловсрол төв нь “Төрийн үйлчилгээг ил тод байдал, хүртээмжийг үнэлэх” төслийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн зорилго нь төрийн үйлчилгээ үзүүлэгчдийн ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картын аргачлалаар үнэлж, тэднийг нийгмийн хариуцлагатай болгон чадваржуулах гэнэ.

Энэ удаад эрүүл мэндийн салбарын хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг иргэдийн онооны картын аргачлалаар үнэлэх аж. Энэхүү сургалтанд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Банягол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төлөөлөл, ЭМШИУС, МУИС-ийн оюутнууд оролцож иргэдийн онооны картын аргачлалд суралцаж байна. Энэхүү сургалтыг яагаад зохион байгуулах болсон шалтгаан нь: Ардчиллын боловсрол төв ТББ өнгөрсөн жилээс эхлэн монголд иргэдийн онооны картын аргачлалыг нэвтрүүлэн төрийн үйлчилгээг хүртэгч иргэдээр нь үнэлүүлдэг юм. Өнөөдрийг хүртэл төрийн байгууллагууд өөрөө өөрсдийгөө үнэлэн харьяалагдах яам, Засаг дарга руугаа мэдээллээ явуулдаг.

Ингэхдээ иргэдээс санал авдаггүй. Иргэд татвараа төлөн өдөр тутамдаа боловсрол, эрүүл мэнд гээд бүх талын үйлчилгээг авч байгаа. Тэгэхээр татвар төлөөд иргэд маань чанартай, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ авахыг хүсэн хүлээж байгаа. Харамсалтай нь олон жилийн өмнөх судалгаа болон хүмүүсийн санал асуулгаар харж байхад иргэд үүнтэй санал нийлэхгүй шүүмжилж, бухимддаг асуудал байдаг. Иргэд маань өөрсдөө төрийн үйл ажиллагааг үнэлээд эхлэхээр цаашдаа энэ ажлын хамрах хүрээ тэлэн төрийн байгууллагууд нэгийг бодох болов уу гэж санах юм.

Иргэдийн онооны картыг энэ удаад эрүүл мэндийн хоёр дахь шатлалын үйлчилгээ үзүүлдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийг сонгосон. Эдгээр нэгдлүүдэд ЭМШУИС болон МУИС-ийн нийгмийн ажилтнуудын ангийн сонгосон оюутнууд ирэх даваа гарагаас эхлэн хоёр сарын хугацаатайгаар иргэдийг оролцуулан иргэдийн онооны картны үнэлгээг хийх юм. Иргэдийн онооны картад иргэд 100 хүртэлх оноог тухайн тулгамдаад буй асуудалдаа өгч явна.

Ямар асуудалд үнэлгээ өгөх вэ гэхээр оюутнууд иргэдтэй уулзан өнөөдөр тулгамдаад буй асуудлуудыг судлан гаргаж ирнэ. Үүнд тулгуурлан шалгуур үзүүлэлтүүдээ гаргаад түүнийг зохицуулдаг хууль, дүрэм, журам, норм стандарт юу байдаг вэ гэдгийг гаргаж ирнэ. Тэрхүү дүр зургаас иргэд бид ийм үйлчилгээг авах ёстой юм байна, ийм хууль байдаг юм байна, гэтэл бодит байдал дээр бид ямар үйлчилгээ авч байна зэрэг нь баримт, нотолгоо, дүр зураг, ярилцлагатайгаа батлагаажаад гараад ирэх юм. Үүний дагуу тухайн эмнэлгээр үйлчүүлж байгаа иргэдээ оноо тавиулна. 0-100 оноог иргэд өгнө. Иргэдийн өгсөн тухайн оноо бүрт яагаад 30 гэж өгөв гэдэгт нь үндэслэл болгон цаашид сайжруулах саналыг нь бичүүчүүлэх юм байна. Энэ бүхнийг нэгтгэн иргэдийн онооны карт гэсэн нэгдсэн үнэлгээ гараад ирнэ. Ингэснээр тухайн төрийн байгууллагуудын үйлчилгээний индекс гарч ирнэ.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …