Хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаа онго тэнгэртэй нэгэн

1011074_1384982225103926_1785572808_nБүсгүй хүний зовлон яасан ч их юм бэ дээ. гэдэгчлэн өөрийн нэр хүнд, амьдралаа доромжлуулж яваа, “Мон-Эрдэнэ” группын захирал П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаа бүсгүй нийт монголчууддаа хандан дараагийн захидлаа бичжээ.

Тэрээр загвар өмсөгчөөс гадна онго тэнгэртэй нэгэн юм байна. Харамсалтай нь түүний онго тэнгэртэй холбогдсон эл байдлыг нь зарим нэгэн хүмүүс мушгин гуйвуулж “бусдыг хараж, заналхийлж байгаа” мэтээр хэвлэл мэдээлэлд бичин, шашин шүтлэгээр нь басамжлах болсон ажээ. Тиймээс Г.дэлгэрмаа дараахи тэмдэглэлээ бичсэн байна.

Сайн байцгаана уу, Энэ группд байдаг эгэл жирийн Бөөгийн буюу Тэнгэр ёсонд итгэдэг хүмүүст болон Тэнгэрийн буумалт улаач бөө та нарынхаа мэндийг эрьө. Та нарын нэгэнт мэдсэнчлэн би 2013.10.14ны өдөр тэр аймшигт хэргийн хохирогч болсон юмаа. Би олон сар нууж, бусдаас нуугдаж явсан ч найз Д.Индрагын олон нийтэд ил зарлан үйлдсэн гүтгэлэг, тэдний доромжлол хэрээс хэтэрсэн тул муу нуухаар сайн илчил гэдгийг бодож Нэгэнт надад тохиолдсон энэ хэрэг болон нийгэмд газар авсан энэ Хүчирхийлэл гэгч бузар булай бүхэнтэй тууштай тэмцэхээр зориг шулуудан ажиллаж эхэлсэн. Та бүхэн намайг 10 настайд илэрсэн төрөлх чадвараа хэсэг орхисон ч саяхнаас буюу 2014.03.15ны өдрийн зөвхөн энд тавьсан постоороо дамжуулан өөрийн чадвар сэргэсэн үгүйгээ сорьж байснаас эхлэн үзмэрч, зөнч гэдгээр нь эчнээ мэдэж байгаа билээ. Тэрнээс өмнө ч би хэнийг ч шашнаар cүрдүүлж мунхруулж эд өглөг нэхэж яваагүйгээ батлан тангараглаж байнаа. Би өөрийнхөө ийм хүнд зовлонг тээж ядаж байж Та бүхний дунд байгаа олон зуун хүний зовлон жаргалыг асуултгүйгээр үзэж чадахаараа хэлсэн. Ингэхдээ нэг ч хүнээс өргөл барьц, мөнгө төгрөг нэхэх нь битгий хэл тэр талаар огтхон ч дурьдаагүйг та бүхэн сайн мэднэ.

Мөн хэсэг хүмүүсийн хүсэлтээр Малайзын онгоцны сүйрлийн талаар хэлсэн нь бодит үнэнээ олсон ч тэр олон хүний хойдын буянд зориулж буяны үйл хийснээ энд бичиж байсан. Би тийм л хүн. Шуналгүй, атаагүй, шулуун шудрага, өрөвч зөөлөн. Тиймдээ ч энэ хүмүүсийн хүнээс гарамгүй нүгэлт үйлдлийг өдий болтол тэсч тэвчин, надад чиглэсэн хар үйл бүхнийг нь ариун цагаан сэтгэлээрээ хаасаар ирсэн. Харин тэдгээр бусармаг хүмүүсийн Надаар оролдох нь хэрээс хэтэрч одоо бүүр Монголчуудын Тэнгэр язгуурт бөөгийн зан үйлийг хүртэл над дээр дөрөөлөн гутаан доромжилж байгаа байдал илэрсэнд туйлын харамсаж байна. Хохирогчын хувьд мэдээж сэтгэл зүйн хүнд дарамттай байсан учир өчүүхэн өт хорхой хүртэл өөрийг нь хатгахад өрвөлздөгийн адилаар гомдсон, гунисан сэтгэлээр би Д.Индрад ‘чи ядаж онго, тэнгэртэйг минь бодож ингэж ор үндэслэлгүй гутаан доромжлохоо болихгүй бол Нүгэл чинь нүдээрээ гарч, цусаар уйлах цаг ирэх вий’ гэсэн анхааруулгыг өгсөнийг бүдүүлэг байдлаар нь хэлсэн мэтээр мушгин гуйвуулж байж магадгүй ээ. Гэхдээ Тэнгэрийн тамгатай гэдгээ мэдсэн хэн бүхэн Буянтайд буулттай, бузартайд далаалттай ханддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бөө мөргөл бол шинжлэх ухаанч талаас нь харвал cүнсний өртөнцийн гайхамшигт бодит байдал, бодит зүйл. Жаргаж явахдаа хүн шашнаас ангид байдаг бол зовж шаналаад үхлийн эрмэгт ирэхдээ бөө хүнд л тулд амь гуйдаг нь өнөөгийн нийгмийн гашуун үнэн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дээд тэнгэрээс биш дэргэдэх албингаасаа амилсан бөө нэрт хүмүүс энэ Тэнгэр ёсны нэр хүндийг дэндүү унагаасан байдал нь өнөөдөр тэдгээр хүмүүсийн намайг өөлөх шалтаг болж байгаад харамсаж байна. Хүн аливааг хар цагааны талаас тэгш шинжиж байж аль болох гэгээлэг талаас нь авч үзвэл ач тустай байдгын тухайд Би надад тохиосон энэ хэрэгт холбогдсон хүмүүс бол надтай үйлийн үрээрээ учирч дээ гэж бодож сууна. Үйлийн үр гэдэг үр удамд дамжсан ч бай хэзээ нэгэн цагт, бүүр заавал өөдөө хаясан чулуу өөрийн толгойд буудагын адилаар ирдэг нь жам ёсны юмаа гэдгийг энэ бусармаг хэрэг явдал олон нийтэд бэлхнээ харуулж басчгүй сургамж болж байна. Тэгж шийтгэх ёстой хүн нь би байх учиртай л байсан юм бол Тэнгэрийн тааллаар болно биз ээ. Би бол тэдэнд ямар ч муу үйл хийхгүй. Тэнгэр өөрөө шийтгэж байгаа хүмүүсийг өчүүхэн ч болов дуртай зүйлээрээ хөгжилдөн баясах боломжийг нь бүрдүүлж гүтгэлэг, доромжлолынх нь бай болж баясгаж чадсан бол тэр нь миний буян байг. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг тэдний хормын баясалд би саад болох нь хожмын ард олныхоо төлөөх гэгээн үйлсэд минь сэвтэй. Харин сэтгэл нэгт улаач,бөө та бүхэн минь эдгээр хүмүүсийн үйлийн үрийг шинжин тольдож шаардлагатай бүхнээ хийж Бөөгийн шашны Тэнгэр ёсны үнэн бодит нэр хүндийг батлан харуулж Сэргэн нэгдвэл мөхөс миний өвгөд болгоох буй за. Сүнжид удгантай холбогдож байсан хүмүүс байвал түүнээс минь миний сэтгэлийн дотоод мөн чанарыг батлан асууна биз ээ.

“Бөө гэдэг энэ зүйлийг үнэхээр үнэнээр явахын төлөө тултал нь…” гэсэн группынхээ уриагаар энэхүү хүсэлтээ өндөрльө. Тэнгэр угт бөө та нарын минь үйл нь арвин үйлс нь хүчтэй байх болтугай!

эх сурвалж: Тэнгэрийн буумал бөө 

Холбоотой мэдээлэл
9 Comments
  1. enhuulee says

    buruu huneeree oroldoj dee enhmonh. udahgui boovgui boloh ni dee kkkkk

  2. ganaa says

    teneg bvdvvleg yumnyydad hariyg ni yhaalagaar barij baih heregtei.NVGEL NVDEEREE gedeg bizdee.Setgeleer bitgii ynaarai tenegvvd tsaana chini zunduu zunduu

  3. айн says

    за энэ ч яахав цаана чинь Батотгон гэгч физикийн багш асуй

  4. Indra bol unen unen! Hohi n says

    Ter Indra n bol yostoi siihgui yabhan huuhen!!!!!!!!!! Ehiigee duuraisan!!!! Eh n hunii huuhduud unchruulsen bol ene yanhan minii 2 huuhdiig ch unchruulsen! Minii huuhduudiin aav Tsendee gej zaluu bii. Nuhriin min tolgoig erguulj 2 nyalh huuhedtei min orhih shaltgaan bolood uuruu 2 huuhedtei bolood haygdsan bidnii amidraliig uren taran hiisen gichii!!! Bi ene huuhniig uiliin uree edelj bgaad n bayrtai bn!

  5. Тэмүүжинд says

    БӨӨг оролдож болохгүй дээ.

  6. aagii says

    Ene hvvhen icnihiin hereer duugvi baisan gej ooriigoo heleed baigaa.getel bor indra naiz n uhaantai um bsan baij niited delgehgvi l baihgvi uasan um.er emiin hoirond dyygvi baisan n deer bsan um.gehdee hvmvvcee odoo hereldehee boliocnee.bidnii mongolcnuud tsoohon.neg negendee hatuurhaad hereggvi snvv.vr hvvhdvvdee bodood hen n buruutai um ter hvnd n uucnlal guide.hoorondoo bitgii snirvvn temtsel hiij.gehdee ter eriin eejid ih ucnir bii.hadmuud hogiin baidag.eej n cn unzan bvriin um setgehee boli

  7. tuugii says

    suih bagsh dashbalbariin indra mon ymuu

  8. irgen says

    solioyoi buzar awgai yun buu udgan

  9. irgen says

    mongolchuud bid chin 3 sayuulaa boo bolson bish uu

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.