Нүүрсний жишиг үнийн журам хэрэгжинэ

imagesЗасгийн газрын шийдвэрээр экспортын нүүрсэнд жишиг үнэ тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож авдаг тогтолцоог өөрчлөхөөр болсон. Үүний хүрээнд гадаад зах зээлд борлуулж байгаа нүүрснээс гэрээний үнийн дүнгээр тооцож, нөөц ашигласны төлбөр авах журмыг баталж гаргасан юм. Тэгвэл тус журмыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.

Нүүрс экспортлогч Монголын компаниудын хувьд нүүрсний үнэ харилцан адилгүй байгаа. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн аманд нүүрсний үнэ дунджаар 40 ам.доллар байгаа бол хилийн боомтод нэг тонн нүүрсний үнэ 65 ам.доллар болдог талаар Уул уурхайн сайд Ганхуяг мэдээлсэн. Харин өнгөрсөн оны байдлаар нүүрсний экспортоороо тэргүүлдэг компаниудын нэг “Southgobi Resources” компани Овооттолгойн нүүрсийг тонн тутамд нь 24.25 ам.доллараар үнэлэн борлуулсан талаар 2013 оны санхүүгийн тайландаа дурьдсан байна.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …