Асгатын мөнгөний ордыг ашиглах боломж нээгдэж байна

guuren_deer_alhavМонгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдолтой ордын нэг болох Асгатын мөнгөний ордтой УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцжээ. Баян-Өлгий аймагт орших энэхүү ордод мөнгө зэсээс гадна сурьма, висмут зэрэг хэд хэдэн төрлийн металлын нөөц бий гэж судлаачид үздэг байна. Харин ордын тусгай зөвшөөрөл нь “Монголросцветмет” Монгол-Оросын хамтарсан үйлдвэрт байдаг ажээ.

Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр одоогоор ямар нэгэн ажил хийгдээгүй байгаа учраас менежмент хийх хэрэгтэй талаар албаны хүмүүс онцолсон юм. Түүнчлэн энэхүү асуудлыг хоёр улсын засгийн газрын хооронд ярилцсан талаар дуулгасан. Үүнээс гадна өнгөрсөн онд Асгатын мөнгөний ордод хүрэх 7.3 км замаас гадна 72.8 метр урттай бетон гүүрийг ашиглалтад оруулжээ.

Ингэснээр Монголын талаас ордыг ашиглах боломж нээгдэж байгаа юм байна. Дашрамд дуулгахад, Асгатын мөнгөний ордын хайгуулыг Монгол, Оросын эрдэмтэд хамтран хоёр удаа хийж байжээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …