“Ад чөтгөрийн библи” -ийг судлах зоригтой эрдэмтэн алга

images“Ариун Библи” нь ерөөсөө бурханы үг тэр чигээрээ юм. Библи нь “Хуучин гэрээ”, “Шинэ гэрээ” хоёр ботиос бүтдэг. “Хуучин гэрээ”-нд ертөнцийн үүсэл, бурханы сургаалиас гадна, Ертөнцийн эзний хүү Есүс Христийн өмнөх үеийг өгүүлдэг бол “Шинэ гэрээ” Есүс дэлхий дээр мэндэлж, сайн мэдээ тунхаглаж байгааг бичжээ. Үүнээс гадна Есүс үхсэнээсээ хойш гурав хоногийн дараа амилж, түүний загалмайд цовдлуулсан цусаар мөнх амь ирсэн хэмээн үздэг. Мөн “Шинэ гэрээ” нь Бурхан хүн төрөлхтөнтэй”гэрээ” байгуулж, энэ гэрээнд захирагдсан хүн мөнх амьтай ч гэж сурталчилдаг юм билээ.800px-Riesencodex

“Ариун Библи” нь дэлхий дээр хамгийн олон хувь хэвлэгдсэн ном судар бол “Куран” судар хоёрт бичигддэг. Нэрнээсээ авахуулаад “Ариун” гэсэн үг орж байгаа авч энд зөвхөн Чөтгөрийн Библийг өгүүлэх юм. Ламтан нэгэн номд бүхэл бүтэн ертөнцийн талаархи төгс эрдмийг багтаахыг Бурханд амлажээ. Амласан амандаа хүрч чадахгүй болохоор өнөөх лам ад чөтгөрийн тусламжийг хүссэн гэдэг. Ийнхүү дэлхий дээрх ад зэтгэрийн гэж хэлж болох Вельзевулын талаар хамгийн том гар бичмэл үүссэн түүхтэй.

Далан таван кг-ийн жинтэй 312 пергаментан хуудас бүхий уг номонд хамгийн муу муухай, далдын хүч, зөн билэг, арга чарга, хар домын ертөнцийн  талаар бичжээ. Уг номны цаасыг хийх гэж 160 тугалыг жадлаж алан арьс ширийг нь хатаан, зөвхөн тэр үеийн эрдэмтэн мэргэд мэддэг нууц үсэг, хэлээр ном бүтжээ. Тэр үед сүм дуганууд эрдэм номын цорын ганц өргөө байлаа. Тэнд л эрт дээр үеийн гар бичмэлүүдийг судлаж, дараачийн үедээ үлдээх захиасаа  туурвидаг байсан юмсанж.40cb0185-3b30-5d8f-a5ae-cd39756f93f8.preview-300

“Со-dехGigas” буюу латин хэлнээс орчуулбал зүгээр л “Аварга том” ном гэсэн утгатай ном Чехийн Богемид хотод хадгалагдаж байдаг. Уг номны өндөр нь 89,5 см, өргөн нь 49 см, зузаан нь22 см гэнэ. Үсэг бүрийг шувууны өд бэхээр амьтны хатаасан ширэн дээр бичсэн нь энэ номыг хорвоод хосгүй үнэт өв болгодог юм. Шинэ   гэрээнээс   гаднауг номонд 14 латин текст,   “Этимология” Исидора Севильскийн “Этимология”, Иосиф Флавиян “Аntiquitates Judaica” болондундад зууны Косьмы Пражскийн Сhronicaboemorum байдаг гэнэ.

Эртний  бичмэлийн зөвхөн өчүүхэн хэсгийг нь хэвлэсэн бөгөөд бусдыг нь гараар бичсэн нь түүнийг “Ад чөтгөрийн Библи” гэж нэрлэхэд хүргэжээ. Тэрхүү хуудас бүрийг  нь эргүүлэхэд гайхан уулга алдах нь энүүхэнд. Хэвлэлийн технологи, лазерийн принт, офсет хэвлэл битгий хэл хулдаасан бар ч үүсээгүй нийгэмд “Ад   чөтгөрийн Библи” номны үсэг үг бүр нэгэн хэвийн бичгийн хэлбэрээр, маш нарийн бичигдсэн ажээ.12104631_codex-gigas-devil-low-res

Ном бүтсэн домгоос яривал сүм дуганы дүрэм зөрчсөн ламтанг шийтгэл болгож амьдаар нь хананд шавж алдаг байлаа. Ийм хувь заяанаас айсан лам нэг шөнийн дотор ном бичиж сүмийнхээ нэр алдрыг мөнхөлнө гэж амлажээ. Шөнө дунд өнгөрсний дараа тэрбээр өөрөө явж чадахгүй гэдгийг ойлгожАд чөтгөрийг домын аргаар урин дууджээ.

Тэрхүү чөтгөр нь ч нүд ирмэхийн зуур гарч ирж, “Судар номыг нүд ирмэхийн зуур бичнэ. Харин тусынхаа хариу болгож чи өөрийнхөө сүнсийг надад бэлэглэх болно” хэмээн тохирсон аж. Гэрээгээ тэд цусаараа баталж, тэр шөнөдөө судар номоо дуусгаж, Ад чөтгөрийн хөргийг лам хавтсан дээр нь зурж өгчээ. Хэрэв энэ түүх домог бол ад чөтгөрийн хөрөг бол үнэн баримт юм.codex_gigas

Номны 209 дүгээр хуудсан  дээр Люциферийн хөрөг бий. Уг хуудасны өмнөх хэдэн хуудсан дээр бэх асгарсан байлаа. Дараагийн найман хуудсыг нь ураад авчихсан нь гайхалтай. Хэн ийм зүйл үйлдсэн талаар хэн ч мэддэггүй. Энэ бол энэ номтой холбоото аймшигт нууцын нэг.

Өнөөдөр Сатаны хөрөг бүхий уг номыг Прага хотын klementinum галерейд сум нэвтэрдэггүй шилэн хоргонд хийн толилуулж байгаа. Гэхдээ 1649 оны дайны ялалтын баталгаа болгож Шведүүд номыг авсан бөгөөд удахгүй номыг Стокгольмруу буцаана. Зөвхөн Шведийн хааны номын мэргэжилтнүүд уг номыг унших эрхтэй бөгөөд үүнийхээ өмнө заавал бээлий өмсдөг гэнэ. Хэд хэдэн тохиолдолд “Ад чөтгөрийн Библи” номыг судалж байсан санваартан лам, эрдэмтэн мэргэд сайнаа үзэж байсангүй. Шведийн хаан V Карлын даалгавраар Альберт гэгч католик шашны санваартан “Ад чөтгөрийн Библи” номыг судлаад галзуурч, улмаар нүд нь бүлт үсрэн үхсэн байдаг. Үүний дараа 7 санваартан, 3 эрдэмтэн уг судрыг судлах гэж байж нүд нь сохорч, зарим нь галзуурч, үлдсэн хэсэг нь сайн дураараа амиа егүүтгэн хорвоог орхижээ.

 Өнөөдөр XXI зууны энэ цаг мөчид Шинжлэх ухааны томчуудын  дотроос “Ад чөтгөрийн Библи”-ийг судлах зоригтон төрөхгүй байгаа нь хачирхалтай яа.

Тэмдэглэсэн У.Бөхболд

Эх сурвалж: Хориотой бүс сонин

index

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …