Автомашины дугаар өөрчлөхгүй бүртгэлийг боловсронгуй болгоно

Т.Болдбаатар: Автомашины дугаар өөрчлөхгүй бүртгэлийг боловсронгуй болгоно

Автотээврийн Үндэсний Төвийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Улсын дугаарыг заавал солих шаардлага байгаа юм уу. Ач холбогдол нь юу юм бол?
-Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар л даа. Давхардуулахгүй байх ёстой. Бусад улс орнуудад ч ялгаагүй. Дугаарын бүтэц ихэвчлэн үсэг, тооноос бүрддэг. Манай улсад автомашинд олгож байгаа улсын дугаар гурван үсэг, дөрвөн тооноос бүрдэж байгаа.Одоо 80 гаруй сериас дугаар олгогдож байгаа нь 800 мянга гаруй автомашиныг бүртгэж, улсын дугаар олгох боломжтой гэсэн үг, өнөөдөр манай улсад  500 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаа.Харин хот, орон нутгийн харьяалалгүй болгох хэрэгтэй.Манай иргэд сүүлийн үед автомашин худалдах, худалдаж авах нь ихсэж, автомашины  шилжилт хөдөлгөөн хот  хөдөөгийн хооронд их хийгдэж байна. Энэ шилжилт хөдөлгөөнтэй уялдаж үргүй зардал их гарч байна.Тухайлбал, 2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 мянга гаруй төмөр  дугаар  солигдож 600 орчим сая төгрөгийн үргүй зардал гарсан  байна. Манай улсад ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяалал заадаг байсан боловч өнөөдөр ойлгомжгүй болоод байна. Жишээлбэл, Улаанбаатар хот УБ серийн дугаартай байсан бол одоо УН серийн дугаар олгож байна. Үүнээс гадна УБ болон УН серийн дугаартай автотээврийн хэрэгсэл орон нутагт өнгөрсөн оны судалгаагаар 50 мянга орчим, бусад аймгийн дугаартай автотээврийн хэрэгсэл 5000 орчим байна. Эзэмшигчид нь Улаанбаатар хотын гэх дугаарыг орон нутгийн дугаараар солих сонирхолгүй байна. Тухайн автотээврийн хэрэгслийг хэн ч жолоодож болохоор зохицуулагдсан тул харьяаллын дагуу улсын дугаар солихгүй ашиглах боломжтой. Эдгээр автотээврийн хэрэгсэл тухайн байгаа орон нутагт бүртгэлгүй. Орон нутгийн харьяаллаар татвар төлдөг тул бүртгэлгүй автотээврийн хэрэгслээс татвар авах боломжгүй байна. Ер нь орон нутагт олон серийн дугаартай автотээврийн хэрэгсэл ашиглагдаж байгаагаас харахад улсын дугаараар харьяалал тогтоож бүртгэдэг үйл ажиллагаа ач холбогдлоо алдаад байна л даа. Манай улсад мөрдөж байгаа журмаар автотээврийн хэрэгслийн арал, бүхээг, хөдөлгүүр, өнгийг засвар хийсний дараа өөрчлөх боломжтой тул тээврийн хэрэгслийн бүртгэлийн үндсэн мэдээллүүдэд өөрчлөлт ордог.Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа автотээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяаллаар байнга солигддог.Иймд бүртгэл мэдээллийн бодитой сан үүсгэхийн тулд автотээврийн хэрэгслийг  бүртгэхдээ регистрийн дугаар олгох шаардлагатай байна.Тийм регистрийн дугаар нь одоо мөрдөж байгаа стандартын дагуу олгож байгаа улсын дугаар байж болох юм. 
-Тэгэхээр улсын дугаарыг өөрчлөхгүй нь гэж ойлгож болох уу?

-Автотээврийн хэрэгслийн дугаар орон нутгийн харьяаллыг илэрхийлдэггүй  байвал түүнийг солих шаардлага гарахгүй, нэг тээврийн хэрэгсэл нэг дугаартай байх боломж бүрдэх юм. Улсын дугаарыг солихгүй байснаар автотээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн сан ч бодитой болох юм. Одоо мөрдөж байгаа стандартыг өөрчлөхгүйгээр автотээврийн хэрэгсэлд олгож байгаа улсын дугаарыг орон нутгийн харьяалал харгалзахгүй олгодог болгох, орон нутгийн харьяаллаар дугаарыг солихгүй байх, автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн оршин байгаа хаягаар бүртгэж байх саналтай байна даа.Ингэж бүртгэлийн үйл ажиллагааг бага боловч боловсронгуй  болгоход ямар нэгэн нэмэгдэл хөрөнгө шаардахгүй ба одоо мөрдөж байгаа хуулинд өөрчлөлт оруулахгүй, харин үргүй зардал багасч үйлчилгээ хөнгөн шуурхай болох байх гэж бодож байна… цааш нь

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …