Б.Эрдэнэбаатар эхнэрээ дөрөөгөөр зодож алжээ

ZODSONУлсын Дээд шүүх эхнэрээ хоёр цаг гаруй эмээлийн даруулга сураар ороолгож онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн Булган аймгийн харьяат Б.Эрдэнэбаатард холбогдох хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хэт нэг талыг барьсан, чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй, хохирогчын хуулиар олгогдсон зарим эрхийг хязгаарласан хэмээн мөрдөн байцаалтанд буцаасан. Энэ аймшигт хэрэг өнгөрсөн зуны наадмын дараахан Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Хужиртын гол гэдэг газар гарсан. Тэр үед нутгийн уяач Пүрэвбат таван айраг түрүү авсанаа мялааж найр хийхэд Эрдэнэбаатар гэр бүлийн хамт очжээ. Найран дээр гурван шил архи уусан агаад гэрч нар талийгаачийг шар айраг уусан гэж мэдүүлсэн гэнэ.

Нэлээд согтсон эхнэр нөхөр хоёрыг найз нар нь машинаар хүргэж өгөхөд талийгаач жаахан хэвтэж байгаад босож үнээгээ саана гэж хэлжээ. Харин Эрдэнэбаатарын мэдүүлгээр унтаж байгаад сэрээд харахад эхнэр нь зүүн орон дээр өмд нь шувтарсан хэвтэж байсан гэнэ. Яагаад ийм байдалтай байгааг нь асуухад хэдэрлэн улмаар нөхрөө түлхэн унагааж. Эрдэнэбаатар босох үед гарт нь эмээлийн жирмэн сур баригдаж түүгээр ороолгож гарчээ. Аймшигт хэрэг гарсныг 100-хан метрийн цаана байдаг Эрдэнэбаатарын ээж анх мэджээ. Оройн 10 цагийн үед хүүхэд уйлах чимээнээр хүүгийндээ очиход тэрээр гартаа сур барьчихсан харин бэр нь ухаангүй нүцгэн хамаг биеэ нь эрээн алаг болчихсон хэвтэж байжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн бүх биеийн 50 хувь нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралттай байсан агаад өвдөлтийн шок, бүх эрхтний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан гэнэ. Талийгаачийг маш аймшигтай зодсон агаад дүүгийнхээ хөх няц болсон цогцосыг харсан жирэмсэн эгч нь шоконд орж гэдсэн дэх ураг  нь амьгүй гарчээ. Эрдэнэбаатар урьд өмнө нь ч эхнэртээ гар хүрдэг байсныг талийгаачийн талынхан шүүх хуралд мэдүүлсэн аж. 2009 онд согтуугаар төрөх дөхсөн эхнэр лүүгээ усны сав чулуудаж байсан, 2011 онд дөрвөн настай хүүгээ цус гартал нь зодсон, 2011 оны намар мөн эхнэрээ зодсон, дараа жилийн цагаан сараар хохирогч золгохоор ээжийндээ ирээд хонох үед гуяа нь хөх няц болсон байсан гэнэ. Хэрэг гарах өдөр хүртэл Эрдэнэбаатарын ээжийнд дөрвөн настай хүү нь “аав ээжийн хувцасыг ураад дөрөөгөөр зодоод байна” гэж ирж хэлэхэд “өөрсдөө учраа олог” гээд хөдлөөгүй гэнэ. Эрдэнэбаатар талийгаачийг сураар, эмээлийн даруулга сураар зодсон гэдэг. Харин хүү нь дөрөөгөөр зодсон гэж хэлсэн ч үүнийг нь мөрдөн байцаалтаар тодруулаагүй орхисон байж. Хөрш айлынх нь хүмүүс шөнө Эрдэнэбаатарын гэрийн тэндээс түлээ хагалах чимээ сонсогдсон шөнө дөлөөр яагаад мод хагалдаг билээ хэмээн гайхсан гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: Nuuts.mn

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

26-33 насны залуус сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байжээ

Багануур дүүрэгт оршин суух хаягтай, 26-33 настай С болон Б нар нь гэртээ сэтгэцэд нөлөөт канабисын төрлийн …