Эрчүүдээ ээжтэйгээ, эхнэртэйгээ “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүнд морилон саатаарай

Энэ орчлонгийн утга учир болсон хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар эрчүүд маань нэгийг бодон суугаа энэ цаг мөчид нэгэн гайхалтай санааг чухалчлан хүргэж байна. Энэхүү эрчүүддээ чухалчлан хүргэж буй мэдээлэл маань “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийх гэж байгаа тухай юм. Энэхүү цэнгүүн, шоу тоглолт нь энэ тэндгүй тоглогдож байгаа олон тоглолт, шоу арга хэмжээнүүдээс үнэхээр онцгой юм. Учир нь эр хүн та хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар 80.000 мянган төгрөгний тасалбар худалдан авахад л хангалттай.

7d7eab616ad721bdoriginalТаны хамгаас хайртай эрхэм хүнийг чинь “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүний эзэн дуучин Т.Дэлгэрмөрөн таньтай хамтран дээдийн дээдээр баярлуулах болно. Тодруулбал та худалдан авсан тасалбараараа тусгайлан зассан хүндэтгэлийн ширээнд тухлан сууж, ширээ дүүрэн бэлтгэсэн амттаны дээдийг зооглож, рашаан сархадыг амсан хүртэж амран суух боломжтой бөгөөд та бүхнийг тухлан саатах үед дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн ээжүүд эмэгтэйчүүдээ магтан дуулсан олон сайхан уран бүтээлүүдээ эгшиглүүлэх бөгөөд “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүнд хүндэтгэл үзүүлэн оролцож буй МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулга, бүжгийн Улаансарнай хамтлаг зэрэг олон гайхалтай уран бүтээлчид зөвхөн танд болоод таны хайртай хүнд чинь зориулан дуулан бүжиж цэнгэн наадах юм.


Ингээд эр хүн та хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ дайлсан шиг дайлж, дуулуулсан шиг дуулуулж, бүжиглүүлсэн шиг бүжиглүүлж, дээдийн дээдээр баярлуулж хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх гайхалтай боломж нь  МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөнгийн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хүндэтгэлийн цэнгүүн байх болно. Та морилон саатаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99193227 дугаараас лавлаарай.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …