Мохам­мед Алигийн бээлийг 836.5 мянган доллараар худалджээ

1305401995_muhammad-ali-float-poster-c10007662Домогт боксчин Мохам­мед Алигийн өмсөж байсан бээлийг нэрээ нууцалсан нэгэн хүн 836,5 мянган ам.доллараар худалдан авчээ.

Тодруулбал, уг бээлий нь домогт тамирчний хүнд жингийн дэл­­хийн аваргын тулаанд 1964 онд анх удаа ялалт байгуулахдаа өмсөж байсан бээлий аж. Бээлийг Херитэйж Аукшионс дуудлага худалдааны байгууллага үнэ хаялцуулсан бөгөөд худалдаанд 11 хүн оролцсон байна.  Херитэйж Аукшионсынхон бээлийг 500 мянган ам.долларын үнэ хүрэх байх гэж таамаглаж байсан ч ийм өндөр үнэд хүрсэнд сэтгэл хангалуун байгаа аж.

Сонирхуулахад, Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг 1964-1966, 1974-1978 онд авснаас гадна 1960 оны олимпийн 81 кг хүртэл жинд алтан медаль хүртэж байжээ.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …