Украйнд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

логоАНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Жон Керри “АНУ-ын засаг захиргаа Украйнд хуга­цаатай зээл маягаар нэг тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх боломжийг судалж байна” гэж мэдэгдлээ.
Тэрбээр энэ тусламжийг олон улсын нийгэмлэгүүдээс Ук­райнд үзүүлэх санхүүгийн дэмж­лэгийн хүрээнд олгоно гэдгийг онцолсон байна. Түүнчлэн   Ев­ропын  Холбоо­ноос 1.5 тэрбум ам.дол­ларын тусламж үзүүлэхээр ярьж байгаа ч одоогоор албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгааг дурьдсан.

Жон Керри Украйны шинэ удирдлагууд авлигатай тэм­цэж эхлэх, шу­дарга, эрх чөлөөт сон­гуульд бэлтгэх зэрэг өөрч­лөл­­тийг түргэн хугацаанд хийх шаард­лагатай гэдгийг тэм­дэглэлээ.
Украйны Үндсэн хуу­лийг өөр­чилж, шинээр томилог­дсон пар­ламентын дарга Ерөн­хий­­лөгчийн үүрэг гүйцэтгэж эхэлс­нээс  гадна хэд хэдэн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …