Дахин шүүхийн шийдвэр гарч МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ

1be01d5ca1dffc58originalMУИС-ийн удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн 2013 онд гаргасан.Энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн МУИС-ийн багш нар эсэргүүцэн, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүхээс гомдлыг хянан үзээд МУИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гараад байсан.

Тэгвэл энэ сарын 12-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүгчийн 2014 оны 02-р сарын 07-ны өдрийн 1191 дүгээр захирамжийг хүчингүй болгож энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурджээ.

Иргэний шүүхээс сургуулийн дотоод бүтэц зохион байгуулалт өөрчлөх нь боловсролын хууль болон бусад хуулиар Удирдах зөвлөлд олгогдсон байдаг. Тиймээс шүүх байгууллагын дотоод хэрэгт оролцож байна. Бүтцийн өөрчлөлт бол цэвэр оюутны эрх  ашгийн тулд хийгдэж байгаа учраас удирдах зөвлөл хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Ийнхүү гурван сарын турш үүсээд байсан маргаан шийдвэрлэгдэж  удирдах зөвлөлийн шийдвэрлэснээр МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна.

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …