Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх АТГ-т шалгагдаж байна

gansuhБОАЖ-ын сайд асан Л.Гансүхийг арилжааны банкны 2 сая ам.долларын зээлийг зувчуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй түүнийг эл хэргийг гардан зохион байгуулсан хэмээн үзэж буй бололтой. Хэргийн тухайд тодруулбал, “Хүннү стийл” компани арилжааны банкнаас хоёр сая ам.долларын зээл авч хугацаандаа буцааж төлөөгүй байна.

Гэрээний дагуу эргэн төлөлт хийгдэлгүй удсан тул хөндлөнгийн шалгалт оруулж, “Хүннү стийл” хуурам бичиг баримт ашиглан, ашигт малтмалын лиценз ашигласан болох нь тогтоогджээ. Мөн ашигт малтмалын газрын эрдэс баялгийн зөвлөлөөр ашигт малтмалын лицензээ оруулж, хуурамч нөөц тогтоолгон, хайгуулын дүгнэлт гаргуулсан байна. Ийнхүү холбогдох газруудаар хуурамч дүгнэлт гаргуулан хэргээ гүйцэлдүүлсэн асуудлыг хуулийнхан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж буй юм байна… цааш нь

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …