Өглөө бүр 1 хоолны халбага оливын тос уугаарай

Organic_extra_virgin_olive_oil-150x150Оливын тосны олон төрөл байдаг боловч “Olive oil – extra virgin” гэсэн хаягтай нь хамгийн цэвэр, хамгийн сайн. Оливын тосны бүх ашиг тусыг эдлэхийн тулд энэ төрлийг нь сонгоорой гэж зөвлөмөөр байна. Хоолонд хэрэглэхээс гадна өөр олонд зүйлд ашиглаж болно. Ингээд эрүүл мэндэд хэрхэн ашиглаж болох тухай гадаадын эмчийнхээ зөвлөсөн зөвлөгөөг хүргэе.

Ходоодны шархтай, эсвэл цээж хорсдог хүн өглөө бүр нэг хоолны халбагыг тогтмол 1 сар уухад ямар ач тустай болохыг та өөрөө мэдрэх болно. Эсвэл та маслын оронд талхандаа түрхээд байнга хэрэглэж болно.

Ер нь өглөө бүр босоод 1 хоолны халбага оливын тос уух нь:
1. Эвгүйрсэн ходоод гэдсийг намжаахад тустай /ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох/
2. Цөсний чулуутай болохоос сэргийлнэ, цөс угаана.
3. Гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлнэ.
4. Хурдан хөгшрөлтөөс хамгаалахад тустай.
5. Арьсыг уян зөөлөн болгоно
6. Үе мөчний өвчинг намдаана /оливын тосоор өвдөж буй үе мөчиндөө түрхэн массаж хийж, тостой боолт хийж 7 хоног байнга байлгана. Ялангуяа том үений өвдөлтэнд маш сайн./
7. Өтгөн гаргахын тулд 1 хоолны халбага оливны тос уу. Хүсвэл 1 лимоны шүүстэй хольж ууж болно. Эсвэл 150 мл оливны тос, 600 мл бүлээн усыг клизмын саванд хийж шулуун гэдсээр клизм тавьж болно.
Клизмээ тавиад 3 минут байлгана.
8. Ханиадыг намжаахын тулд оливны тосонд нухсан сармис хольж уу. Эсвэл
2-3 хоолны халбага лимоны шүүс, 1 аяга зөгийн бал, ½ аяга оливны тос саванд хийж холино. Тэгээд 5 минут бага гал дээр бүлээсгэнэ.
Энэ бэлдмэлийг 2 цаг тутам 1 хоолны халбагаар ууна.
9. Өвдсөн чихийг эмчлэхийн тулд /харин хэнгэрэг цоорсон тохиолдолд хэрэглэж болохгүй / 2 хумс сармис нухаж, оливны тосонд хийж, чихэнд хэдэн цаг байлгаж байгаад шууд авна. Хэрэглэхээс өмнө бүлээсгэнэ. Бусад үед 7 хоног хүртэл хөргөгчинд хадгалж болно.

Мөнхбаатар Мөнхтамга

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …