Монголын хөрөнгийн бирж дампуурлаа зарлах уу

birj2013 оны жилийн эцсийн байдлаар МХБ Лондонгийн хөрөнгийн биржид төлөх ёстой ажил үйлчилгээний төлбөр, арилжааны банкуудаас авсан зээл болон түүний хүү, НӨАТ зэргээс хамаарч нийт 6.3 сая ам.долларын өрөнд ороод байгаа аж. Энэ ямар учиртай өр вэ? Энэ талаар тодруулбал, Одоогоос гурван жилийн өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төрийн өмчийн хороо, “Лондонгийн хөрөнгийн бирж групп” ХХК, Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хооронд Стратеги хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ”-г гурван жилийн хугацаатай байгуулжээ. Энэ гэрээний дагуу Монголын хөрөнгийн биржид “Миллениум Ай-Ти” систем суурилуулах ажил эхэлсэн байна. Гэрээнд Монголын талаас тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай нарын хүмүүс үзэглэсэн байдаг аж.
Төслийн нийт санхүүжилтийг Засгийн газраас 14.2 сая ам.доллараас хэтрэхгүй байхаар төсөвлөж, 2011 оны улсын төсвөөс 7.4 тэрбум төгрөг буюу 5.26 сая ам.доллар олгож төслийн ажлыг эхлүүлсэн байна. Харин үлдэгдэл санхүүжилт болох 8.7 сая ам.долларыг арилжааны банкуудаас зээл авч төлөхөөр болж нэр бүхий зургаан арилжааны банктай “Хамтын санхүүжилтийн гэрээ” байгуулж, 1.68 сая ам.долларын зээл авсан байна. Ингээд төслийн хэмжээнд 2011-2012 онд нийт 6.94 сая ам.долларын зарцуулалт хийгджээ. Харин өнгөрөгч гурван жилийн хугацаанд дээрх “Миллениум Ай-Ти” систем суурилуулах ажлын төлбөр болоод арилжааны банкуудаас авсан зээл, түүнийг хүүг төлсөөр байсан бөгөөд өнөөдрийн байдлаар МХБ 6.3 сая ам.долларын өртэй байгаа юм. Энэ нь МХБ дампуурлаа зарлачихлаа гэж ойлгохоор байдал үүсчээд байна гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа.

Уг нь “Ажлын мастер гэрээ” энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр дуусна. Гэвч өнгөрөгч хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржээс манайд суурилуулсан “Миллениум Ай-Ти” систем доголдолтой ажиллаж, МХБ-д шинэчлэл авч ирнэ гэсэн нь талаар болжээ.

Гэвч гэрээнд үзэглэж, нойрмог байдалтай Монголын хөрөнгийн биржийг олон тоглогчоор хүрээлүүлсэн хөрөнгийн захын сонгодог хөгжилд хүргэнэ хэмээн ам гарч байсан Х.Алтай өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр ажлаа хүлээлгэн өгөхдөө “Зорьсон ажлуудаа хийж дуусгаснаас гадна, хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болголоо” хэмээн хэвлэлээр зарлаж байсан. Гэтэл олон нийти түүнийг МХБ-ийг сайжруулах бус харин дампууруулах эхлэлийг тавьчихаад зугтлаа хэмээн шүүмжлэх боллоо. Өөрөөр хэлбэл түүний гарын үсэгтэй, гардан ажилласан гэрээт ажил дуусахад хэдхэн сарын хугацаа үлдсэн байтал ийнхүү ажлаа өгснийг “зугтах” гэж тайлбарлахаас аргагүйд хүргэжээ.
Нөгөө талаас Х.Алтай үнэхээр зорьсон ажлаа хийж гүйцэтгэсэн юм бол яагаад үр дүнг нь тайлагналгүйгээр хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэв гэдэг нь анхаарлаас гарахгүй байгаа билээ.

Эсвэл Х.Алтай зарим хэвлэлээр гарч байгаачлан анхнаасаа МХБ-ийг дампууруулах зорилготой байсан бол түүний хэлснээр үнэхээр “зорьсон ажлаа хийж гүйцэтгэжээ” гэж хэлмээр байна. Учир нь 6.3 сая ам.долларын өртэй, арилжааны системд доголдол гарсан, мөн жилээс жилд тухайн биржид тоглогчдын тоо буурч байгаа зэргээс Монголын хөрөнгийн бирж дарпуурлын зам руугаа явж гэхээс өөр тайлбар үгүй боллоо.

Ами
Оллоо.мн

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.