Хилийн чанадад зорчихдоо визийн зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа

imagesБүгд Найрамдах Индонези Улсад манай улсын иргэн бусдын дарамтанд байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласаны үр дүнд  түүнийг 2 дугаар сарын 12-ны өдөр эх оронд нь авчрав.

Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж 3 сар гаруй визний хугацаа хэтрүүлснээр хууль бусаар оршин суусан  нэг өдөр тутамд 500 юанийн торгууль хүлээсэн иргэн Э-ийн ар гэрийнхний гаргасан өргөдлийн дагуу ГХЯ-ны Консулын газар Эрээн дэх Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж, ногдуулсан торгуулийг багасган 5000 юань болгон, эх орондоо ирэх нөхцлийг бүрдүүлэв.

Манай иргэд хилийн чанадад зорчиход тухайн орны визийн журмыг чандлан сахиж, визийн зөрчил гаргахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

ГХЯ

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …