Могойн сүүний тарнитай хүмүүн

лого Монголын говь, тал нутагт сав шим ертөнцийн элч ирсэн нь билгийн тооллын XIII жарны гахай жил 1803 онд төрсөн Дулдуйтын Равжаа хэмээх сод билигт хөвүүн билээ. Тэрбээр гучин насны сүүдэр зооглосон луу жилдээ Дэмчог, Эрээт, Цагаан тол­гой хэмээх галавын гур­ван хийдээ тэнгэр, газар, бурханы ивээлээр дагтар­шуу­лан босгож эхэлсэн түүхтэй.

Тэр үед Равжаа хутагт лусын тахилга чөмөг жарз хийж байтал Гурван булгийн уснаас мөнгөн могой гулгаж гарч ирэв гэнэ. Зуны эхэн сарын тэргэл сарны гэрэлд могойн биеэр булгийн ус мөнгө лугаа мэлтэлзэн урсаж байхыг шавь нартайгаа хутагт харжээ. Тэгээд Рав­жаа хутагт “Галавын го­вийн рашааны судлаар лус морилж ирлээ. Намайг залж байна.” хэмээн дуу ал­даад тэр могойг хэд хоног амраа­­жээ.

Өдөртөө могойн арьс бор эрээн, шөнийн са­руулд мөнгөлөг болж өнгө хуви­рахыг хутагт ажаад “Яалтгүй лусын амьтан мө­­нөөсөө мөн. Алив Дадушираа шанзаа эгшиглүүлж лу­сыг хөглө. Шинэсэрхүү будар­ганы шүүсээр биеийг нь тэнхрүүлж арчил” хэ­мээн таашаалтай өгүүлнэ. Лусын могойг хутагт алган дээрээ тэвэрч шавь Чоймболдоо “Өвөрт­лөөд яв. Хэвлий нь амраг” гээд өгөхдөө алга­ныхаа хонхорт сүү дуссан бай­хыг харжээ.

Могойн сүүг Ноён хутагт сэржимдэн өргөөд үлдсэнийг ухаа­­ныхаа сүвэнд мялаагаад “Бурхан бол мөнхийн сэтгэл юм. На­майг ивээж байна.” гэжээ. Шавь Чойм­болын зурж авчирсан ер бусын хадны зургийг Равжаа ху­тагт шогшрон хараад “Нүд, гар хоё­роос сэтгэл уран бус уу” хэмээн яруу найрагчийн мөрөөдөмтгий ааш гаргажээ.

Хар луу жилийн бороо хуртай цагаар Равжаа хутагт “Саран хөхөөний намтар” хэмээх дууриа дэглэж тог­луулжээ. Цагаан толгойн хийдээ эртний Ромын задгай театрын хэлбэрээр хавирган сар лугаа хагас дугуй бай­гуулж, жүжиг, дуу, бүж­гийг хослуулсан сэтгэл­гээний урлагийг Равжаа хутагт бүтээв. Дэмчогийн хийдийн дэргэд цохио хадыг шатлан зүсчээ. Хад чулуу зүсдэг цэцгийн шүүсийг хутагт Ханбогд уулын мян­ган ургамал дундаас ялгаж авчээ.

Хадан цохионы оройд хутагт суудал засаж тэн­гэртээ холбогдсон билээ. Ху­тагтын суудлаас Хамрын хийд, Хөх сүм бүрд, Хатан Туулын дугантай ярьдаг байв.

Тэрхүү ид шид тэнгэ­рийн хэмжээст орон зайг эзэгнэж чаддаг сэтгэл юм. Өнөөдөр хүмүүс Ноён ху­тагтын гэгээрсэн суудал дээр сууж мунхагаасаа хага­цаж сэтгэлээ сэлбэн засаж байна.

Дэмчогийн хийд уран барилгын хосгүй шийдлээр босчээ. Их дэлт гал шарга морь хөллөсөн сүйх тэрэг­нээсээ Равжаа хутагт бууж газар шилжив. Тэрбээр наран дугуй хүрд газарт зурж түүний дотор тэгш өнцөгт гурвалжин бай­гуу­­лав.

Эцэст нь дөрвөлжин тэг татаж үүдэн хоймрыг нь зааж өгчээ. Дэмчогийн хий­дийн дулаа­ны систем, нар, салхи, агаарын солил­­цооны байгууламж, бурхны шавь нарын суудал сэлт нь хүний амьдралын тав тухыг дээд зэргээр хангаснаараа гайхагдсан хэвээр байна. Орон зай, цаг хугацааг эзэлсэн их хутагт Равжаа бол Дэмчог бурханыг өмнийн говь, тал нутагт залж авчирсан төдийгүй хувилгаан дүрийг нь мөнхлөн бүтээжээ.

 Дэмчог бурхан бол 64 ядамтай хамгаас хүчирхэг, хамгаас чадал­тай, дээдийн дээд амгалант сэтгэ­лийн төгс бэлгэдэл болно. Дэмчог бурханд говийн хүмүүсийн амгалант сэтгэл шингэжээ. Тэрхүү их амгалан сэтгэл нь Бурхан багшийн ээжийн сүнслэг сэтгэл билээ. Амгалант сэтгэлийн ачаар хүний оюун ухаан гялалзаж, үйлс нь гэгээн болмуй. Мон­гол орны дөрвөн зүг, най­­ман зовхисоос Дэмчог бурх­ныг зорин хөврөх айл­чин, гийчин, зочдын тоо нэмэгдэн нэмэгдсээр байна. Дэмчог бурханд мөргөсөн хүн бүрд амгалант сэтгэл буй болж өргөө гэрт нь түмэн амгалангийн өршөөл, найрсаг дотно амьдрал өрнөн дэлгэрдэг юм.

Цогтцэцийн тал нутгаас Хан­богд уулын тэнүүн бэл хормой, налгар тавиун оргил хүртэл цаашлаад Галавын говийн уудам нутаг Өмнөговь аймаг бүхэлдээ Дэмчог бурханы сахиусанд багтаж байна. Дэмчог бурхан хар, шар, цагаан алт, анчдын отог, малчдын бууц, булаг шандыг ивээлдээ авч, дахин амилсан билээ. Нэгэн бяцхан түүхийг өгүүлье.

1966 оны гал морин жил Монголын ШУА-ийн бүлэг эрдэм­тэд, гадаадын шин­жээчдийн хамт Ханбогд уулын тэндээс нэгэн шинэ эрдэс нээжээ. Тэр эрдсийг монголын тухайн үеийн төрийн тэргүүн “Монголит” хэмээн нэрлэсэн гэдэг. Дараа Ханбогд нутгаас нь дахиад шинэ эрдэс нээгдэж Менделевийн үелэх систем хэмээх шинжлэх ухааны хүснэгтэд “Амстронгит” хэмээн алдарт говь нутгийг тө­лөөлжээ.

Монголын говийн алд­рыг дуурсгасан энэхүү эрдсийн хажуугаар 1920 оны цагаан бичин жил Нью-Йоркийн палентологийн хүрээлэнгийн захирал, үлэг гүрвэл судлаач Чарли Эндрюс зөрж өнгөрсөн юм. Бурхан биднийг харж байжээ.

Гүн ухаант, бясалгагч, яруу найрагч Данзанравжаа, Ханбогд уулын мянган ургамал дотроос балингийн будаг Бэрээмэг цэцэг, цайны хужир, гурил исгэдэг хужир, арваалж хэмээх зэс шүдэт хорхойн шүд, нүүрс, алт, зэсийн цуглуулга хийсэн байна.

Бичиг эрдмийн мэр­гэн хувилгаан Равжаа “180 жилийн хойно Дэмчог бур­хан сайн сэтгэлээс үүдэн төмөр туулай жил дахин амилна. Хүн бол бурхан юм. Тэр бурхан гал махбодтой, гал улаан мэнгэтэй, морины хий­морьтой, гүн ухаантай, могойн сүүний тарнитай байх болно” хэмээн айлдсан байжээ.

Равжаа хутагт 180 жи­лийн өмнө лусын мо­гойтой учирч, Ханбогд уулын эзэн үзэсгэлэнт гүнж ногоон торгон дээлтэй, баруун гар­таа лимбээ барьж, ца­гаан тэмээ унаж, хурганы уутанд аргалын өнчин хурга ганзгалж яваа эм уулын зүсийг тольдон харсан билээ.

Энэхүү 180 жилийн өмнө, хойно болсон явдлууд Дэмчог бур­ханы ерөөлөөр холбогдож байна. “Ажнай” корпорацийн ерөн­хийлөгч Д.Бат-Эрдэнэ сэтгэл зүтгэлийн хүчээр Дэмчогийн хийд, Дэмчог бурхныг бүтээлээ.

Үлэмжийн чанар төгөл­дөр

Өнгө тунамал толь шиг

Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь

Үзвэл лагшин төгс маань

Үнэхээр сэтгэлийг булаа­нам зэ…

180 жилийн дуу хуур, хонх дамрын дуу, хүмүүсийн хөл хөдөл­гөөн, лусын цэнгээн Ханбогд ууланд сэргэжээ. Д.Бат-Эрдэнийн сэтгэ­лийн уухайг Өмнөговьчууд тү­рэн дэмжиж байна.

Могойн сүүний тарнитай Д.Бат- Эрдэнийг Дэмчог бурханы чого 5 янзын өргөл өргөмүү хэмээн айлдвараа хэлж байна.

1-рт: Бие юугаан өргөл болгож амь, биеэ үл хайр­лан говийн ард олондоо зүт­гэмүү.

2-рт: Сэтгэл юугаан өргөл болгож, Өмнөговийнхоо бүх хү­мүүс, эд юмс, байгаль эхдээ анхаа­­рал халамжтай хандана уу.

3-рт: Мэлмий юугаан өр­­гөж, дэргэдэх хүмүүсээ амир­лангуй бол­гож, төлөв даруу, энэрэнгүй харцаа ямагт илгээнэ үү.

4-рт: Нүүр царайгаа өргөл бол­гож, үргэлж халуун дотно ми­шээж, найрсаг өгөөмөр байдлыг эрхэмлэнэ үү.

5-рт: Үг яриагаа өргөл болгож, анхаарал халамж, хайр ивээлийн дулаан үгс хэлнэ үү.

Хүнтэй, тэмээтэй, чоно­той, бурхантай говь нутагт хөгж­лийн шинэ гүүр барих хүн бол “Ажнай” кор­­­по­­­рацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ мөн гэдгийг гал хэвлийн хүчит Дэмчог бурхан айлдаж байна. Дэмчог бурхныг эдүгээгээс 180 жилийн өмнө Равжаа хутагт бүтээсэн бол 180 жилийн дараа Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ түү­нийг дахин шүн­шиглэж бүтээжээ. Равжаа хутагт хувилгаан оюун ухаандаа цөвүүн цаг ирэхүй дор их том ном унших цаг хугацаа үл олдох учраас бурхан багшийн номыг тар­ни­жуулан бага хугацаанд их ерөөл хурах болгожээ. Ий­мийн тул УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ  ноён хутагтын захиж болгоосныг ёсоор болгож Ханбогдын ууланд Дэмчогийн хийдийг сэргээн зассан нь буяны ерөөлтэй буй заа.

Багшид мөргөе

Номд мөргөе

Бурханд мөргөе

Газар тэнгэрт мөргөе

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …