Д.Эрдэнэбаатар: Засгийн газарт Мүүнийн шашинтай хүмүүс байгааг хүн болгон мэднэ

ulaanbaatar12010 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн МУ-ын Засгийн Газрын 15 дугаар тогтоол гарч Улаанбаатар их сургуулийг МУИС-ийн харъяанд нэгтгэх шийдвэр гаргасан байна. Тус тогтоол дээр нь Ерөнхий сайд асан Сү. Батболд, Боловсрол шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байсан аж. Тус сургуулийн багш нар Улаанбаатар Их Сургуулийн хэвийн үйл ажиллагааг дээрх тогоол судалгаагүй шийдвэр гаргаж хамт олны бүтээсэн түүхийг үгүй болгож байна хэмээн үзэж байгаа аж. Мөн Улаанбаатар  Их Сургуулийн нэрийг солонгосын хөрөнгө оруулалтай Улаанбаатар дээд сургуульд өгч байгаа юм байна. Энэ талаар Улаанбаатар Их Сургуултийн Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Улаанбаатар Их Сургуулийг татан буулгах шийдвэр танай сургуульд ирсэн үү?

-Өмнө нь танай сургуулийн статусыг хэвээр нь үлдээж өгнөө санаа зоволтгүй гэж хэлж байсан. Бид нар төр засагтаа итгэсэн. БШУЯ-ны сайд маань бид нарт та нарын ажлыг хэвээр нь үлдээнэ гэж амлахаар итгэж л байсан. Гэтэл өнөөдөр бид нарыг татан буулгана, тамга тэмдэгээ хураалга гэж байгаа. Бид энэ сургуулийг бүтээсэн учраас хамгаалах болно.

-Тогтоол шийдвэр ирсэн гэж байна. Тэр тогтоол нь хэзээ ирсэн вэ?

-Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр өнгөрсөн тав дахь өдөр гарсан. Эхний захирамж нь гурав дахь өдөр гарсан. Улаанбаатар Их Сургуулийг үгүй болгох нь тодорхой болсон юм байна.

-Улаанбаатар  Их Сургуулийн нэрийг солонгосын хөрөнгө оруулалтай Улаанбаатар дээд сургуульд өгч байгаа нь Засгийн Газрын гишүүд дотор мүнийн шашинтай хүмүүс байгаатай холбоотой гэж хэллээ. Энийг нотлох баримт байгаа юу?

БайгааҮүнийг хүн болгон мэдэж байгаа. БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэхэд л мүүнийн машины зүтгэлтэн гэдгийг бүгд мэднэ.

-Сургууль нэгтгэх асуудалын дунд оюутан хохирох магадлал байгаа юу?

-Ямар ч оюутан хохирохгүй төгсөөд дипломоо аваад л явна. Монгол Улсын нийслэлээр овоглосон ганц сургуулийг солонгосын мүнийн шашинд өгч байгаад харамсаж байна. Тэрний төлөө бид тэмцэх болно.

-Хоёр сургуулийг нэгтгэхэд одоо танай сургуульд багшилж байгаа багш нарыг ажилтай болгоно гэсэн баталгаа өгсөн үү?

-Ямар тийм баталгаа өгөөгүй. Бид нар одоо багшилж болоод байдаг их сургуультай нийлэхээр багшлах цаг байхгүй болно. Хамгийн ойлгомжгүй асуудал энэ байна.

-Одоо танай сургуульд хэдэн багш байгаа вэ?

-Манай Улаанбаатар Их Сургууль 2500 гаруй оюутайн 250 гаруй багштай. Их сургуулийн салбар сургуулиуд дотроо хамгийн олон оюутантай сургууль манайх. Бид нарын босгосон юмыг нураах амархан, ахиад байгуулах хэцүү  ш дээ. Манай сургуулийн нэрийг солонгосын мөнгөтэй хүн аваад Улаанбаатар дээд сургууль нэрээ өөрчлөөд манай хаягыг хадсан байсан. Бид нарыг хэл ам гаргахаар хаягаа буцаагаад авчихсан байсан.

 

Эх сурвалж: http://zindaa.mn

 

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …