Микро явуулахгүй байгаа нь төрийн бодлого гэв

Зам тээврийн яамны өмнөх талбайд “Дорнын саруул тал”, “Арвин шар зам” хоршооны тээвэрчид өчигдрөөс хугацаагүй өлсгөлөн зарлажээ. Тэнд Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэрлэдэг таван жолооч байгаа аж. Нэмж найман жолооч өлсгөлөн зарлахаар бэлтгэж байгаа талаар өнөөдөр “Арвин шар зам” хоршооныхон мэдэгдлээ.

Snapshot_2014-02-11_151547

“Арвин шар зам” хоршооны хувьд өмнө нь Эрдэнэт-Улаанбаатарын хооронд микро автобусаар тээврийн үйлчилгээ явуулдаг байжээ. Гэтэл ЗТЯ-аас хот хооронд том оврын автобусаар үйлчлэх шаардлага тавьсны дагуу найман том автобус авсан байна. Гэсэн ч тэд одоог хүртэл авсан автобусаараа үйлчилгээнд явж чадахгүй, сард 1.5-2 сая төгрөгийн банкны хүү төлж хохирч байгаагаа хэллээ.

Snapshot_2014-02-11_151245

Учир нь ЗТЯ-аас тэдэнд үйлчилгээ эрхлэх боломж, цаг гаргаж өгөхгүй байгаа гэнэ. Тодруулбал, Эрдэнэт хотод тээврийн үйлчилгээ явуулдаг дөрвөн компани байдаг ба хоёр нь Улаанбаатарын харъяат компани юм байна. Харин үлдсэн хоёр нь Эрдэнэтийн компани юмсанж. Улаанбаатарын харъяат компаниудад давуу эрх өгч өдрийн 10.00, 12.00, 14.00, 16.00 цагуудад хүн тээвэрлэхийг нь зөвшөөрсөн байтлаа, Эрдэнэтийн компаниудад өглөөний 8.00 оройны 19.00 цагт хүн тээвэрлэх зөвшөөрлийг өгсөн байна. Энэ зааж өгсөн цагуудад нь хүмүүс үйлчлүүлдэггүй учраас тэд алдагдалтай ажиллаж байгаа хэмээн ярилаа.

Тиймээс өдрийн цагуудыг Улаанбаатар, Эрдэнэт гэж ялгалгүйгээр ижил тэнцүү хувиарлаж өгөхийг Зам тээврийн яамнаас хүсэхэд тэд асуудлыг нь шийдэж өгөлгүй өдийг хүрчээ. Тэр бүү хэл ямар нэгэн хариу хэлэхээс цааргалаж ажил дээр нь очихоор зугатаж тайлбар өгөхгүй байгаа юм байна. Асуудлаа хэлээд яваад очиход тус яамны  Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар “Та нар анхнаасаа А.Гансүх сайдын дургүйг яах гэж хүргэсэн юм. Одоо асуудлыг чинь шийдэж өгч чадахгүй” хэмээн  хэлсэн байна.

9777

Тиймээс үйлчилгээ эрхлэх цагийг 50:50 хувь хувиарлаж өгтөл тэмцэнэ гэдгээ тэд мэдэгдлээ. Мөн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийнх нь эсрэг элдэв сөрөг мэдээлэл цацахгүй байхыг “Арвин шар зам” компаниас ЗТЯ-нд хүслээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …