Шүлхийн голомтод 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна

5r1vnlmjrotoos3ollrp2o6uioУИХ-ын хаврын ээлжит чуулган хүртэл долоо хоногийн баасан гараг бүр хуралдахаар болсон Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар шүлхий өвчний талаар авах арга хэмжээ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт БНАСАУ-тай хамтран ажиллах хэлэлцээрийн талаар зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Сүхбаатар аймгийн Онгон суманд энэ оны 1 дүгээр сарын 27-ноос мэдээлэгдэж, мөн сарын 30-ны өдөр онош нь тогтоогдсон шүлхий өвчнөөр Онгон суманд 109, Наран суманд 22, Баяндэлгэрт 7, Дарьганга суманд 5, нийт 143 үхэр өвчилснийг устгажээ. Халдварын 6 голомтод одоо 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна. Өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 35000 гаруй мал вакцинжуулаад байна. Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан байнга мэдээлэл солилцож байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …