Путин ирвэсийн зулзагыг тайвшрууллаа

Путин Олимпийн хорооны албаныхныг дагуулан Перс  ирвэсийг хамгаалах паркт зочиллоо.  Паркаар зочлох үеэр ирвэсийн 6 сартай зулзага догширч сэтгүүлчид рүү дайрч нэгийг нь хазаж нэгийг нь савардсан байна. Догширсон ирвэсийн зулзагыг ерөнхийлөгч Путин тайвшруулсан талаар оросын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ.

36p70otuifesh8oosh6089khj5

Ерөнхийлөгч Путинг амьтадтай харьцах аргаа олдог нэгэн гэдэг. Телевизийн багийнхныг барын довтлогооноос аварсан, тогоруу шувуудтай цуг нисэж байсан гээд түүний талаар олон мэдээлэл бий.

 Догширсон ирвэсийн зулзагыг тайвшруулан суухдаа ерөнхийлөгч Путин, “Би амьтанд хайртай. Бид бие биендээ тааллагддаг” хэмээн хэлжээ.  Персийн ирвэс нь 1970-аад он гэхэд өмнөд орост бүр мөсөн устаж үгүй болсон бөгөөд оросын Засгийн газар эргэн нутагшуулах аргах хэмжээ авч байгаа аж.

 Өвлийн олимпод зориулан хийгдэж буй Сочигийн бүтээн байгуулалт нь тус газар нутгийн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар байгаль орчин хамгаалагчид шүүмжлээд байгаа аж. Гэвч ерөнхийлөгч Путин болон оросын Засгийн газар үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.

index

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …