Цаасан тайлангаас цахим тайланруу хөтөлбөр

1vnr83rhct4cjrifln6klgpptnСанхүүгийн шинэ жил эхэлж байгаатай уялдуулан Новасофт ХХК-ийн санаачлагаар Сангийн яам, ТЕГ, ЖДҮ-ийн газар, МҮХАҮТ, Монгол ТАКС ХХК хамтран жижиг, дунд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлд “BAAZ – Санхүү, бүртгэлийн онлайн систем”-ийг нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1500 байгууллагад бүртгэлийн бодлогын зөвлөгөө өгөх, програмд эхний үлдэгдлийг оруулж нэвтрүүлэх, цаашид бүртгэлээ хэрхэн хөтлөх талаар зөвлөгөө өгч дэмжин ажиллах юм.

ХУГАЦАА
: Хөтөлбөр 2014 оны 1-р улирлын тайлан тушаах эцсийн хугацаа хүртэл буюу 2 сарын 3-наас 4 сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

ЗОРИЛГО:Хөтөлбөрийн үндсэн зорилго нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн онлайн програм нэвтрүүлэх замаар санхүү, татварын тайланг бэлтгэх, нягтлан бодох бүртгэлийн үйл явцыг бүрэн цахимжуулж мэргэшсэн зөвлөх үйлчилгээ хүргэх юм.

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
:Та болон танай байгууллага энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн компанийн бүртгэлийн талаар мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компанийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаас гадна, үүлэн тооцоололд суурилсан BAAZ – Санхүү, бүртгэлийн онлайн системээр байгууллагынхаа санхүүгийн бүртгэлийг хөтлөн явуулах боломжтой болох юм. Үүлэн тооцоололд суурилсан онлайн санхүүгийн систем хэрэглэснээр танд маш олон давуу тал бий болох бөгөөд та дараах алхамын дагуу хөтөлбөрт хамрагдана.

  • ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА: Танай байгууллага нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаандаа үүлэн тооцоололд суурилсан BAAZ санхүү, бүртгэлийн онлайн систем ашигласнаар гарах давуу тал болон мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хэрхэн хангах тухай танилцуулна.
  • САНХҮҮГИЙН БОЛОН ТАТВАРЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАНА: Үйлчлүүлэгч өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой санхүү, татварын тайлан бэлтгэх, татвар тодорхойлох, төлөх зэрэг асуудлаар “Монгол Такс ТМЗ” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөхүүдээс мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.
  • ГЭРЭЭ БАЙГУУЛАХ: Үйлчлүүлэгч BAAZ системийн мэргэжилтнээс өөрийн бизнест тохирсон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦ-ыг сонгох талаар зөвлөгөө авч, гэрээ байгуулан системийг ашиглаж эхлэнэ.
  • УУЛЗАЛТЫН ЦАГ ТОВЛОХ:  Гэрээ хийсэн үйлчлүүлэгч BAAZ системд санхүүгийн тайлангийн эхний үлдэгдэл оруулахад шаардлагатай зөвлөгөөг авч бүртгэлийн ажилтанд дараагийн уулзалтын цагийг товлож бүртгүүлнэ.
  • НЭВТРҮҮЛЭЛТИЙН БАГТ ХУВААРИЛАНА: Үйлчлүүлэгчийн бэлтгэж ирсэн санхүүгийн мэдээллийг нэвтрүүлэлтийн багт хуваарилаж эхний үлдэгдэл оруулах хугацааг тодорхойлно.
  • ЭХНИЙ ҮЛДЭГДЛИЙГ ОРУУЛАХ: Үйлчлүүлэгчийн компанийн ерөнхий мэдээллийг оруулж, санхүүгийн мэдээлэлд үндэслэн BAAZ системд эхний үлдэгдлийг оруулна.
  • САНХҮҮГИЙН БОЛОН BAAZ СИСТЕМИЙГ АШИГЛАХ ЗӨВЛӨГӨӨ АВАХ: Үйлчлүүлэгч 2014 оны 1-р улирлын турш бүртгэлийн болон BAAZ системийн хэрэглээтэй холбоотой зөвлөгөө авах боломжтой. Нэвтрүүлэлтийн баг үйлчлүүлэгчийн 1-р улирлын санхүүгийн тайланг гаргах хүртэл дэмжлэг үзүүлнэ.
  • ТАЙЛАН ТУШААНА: BAAZ систем дээр бэлтгэсэн тайланг E-Balance руу шууд онлайнаар илгээж баталгаажуулснаар хөтөлбөр дуусгавар болно. Хэрэв үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд нэвтрүүлэлтийн ажилчид 1-р улирлын санхүүгийн тайланг харъяалагдах дүүргийн санхүүгийн хэлтэст үйлчлүүлэгчийн өмнөөс тушааж өгөх боломжтой.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …