Майга хөлийг мэс засалгүйгээр засах арга

y5Майга хөлтэй төрсөн ялангуяа эмэгтэйчууд сэтгэл дундуур байдаг нь нууц биш. Хэдийгээр тэд өвчин зовлонгуй төрсөн ч гэлээ цаанаа л сэтгэлийн зовиуртай явдаг. Үеийн охид шиг богино юбка, өндөр өсгийт өмсч сэтгэл бардам алхаж чадахгуй. Хэрэв өмсөөд явбал хүн  хүний доог болно. Үгүй гэж үү?

Хөлийн майгыг тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог гэдгийг тэр бүр хүүхнүүд мэддэггүй. Майга хөлийг эв эгцхэн болгоно гэдэг хэцүү ч хичээсний үр дүн гарах нь зайлшгүй. Танд дараахь дасгалууд тус болно.

О маягийн майгыг засах дасгал

Монголчууд голчлон ийм майга байдаг. Ийм хөлийг засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их үр дүнтэй. Мөн дараах дасгалыг хийхийг зөвлөе.
1.Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.

2.Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом тургэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл.  (20 удаа)

3.   Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хургэж суу. (мөн 20 удаа)

Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдуулэх хэрэгтэй шүү.

 X маягийн майгыг засах дасгал

Ийм хөлийг засах гол арга бол унадаг дугуйгаар явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнууд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол “брасс” маягийн сэлэлт тус болно. Тэгээд доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай.
1.   Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн усрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 хуртэл давталпай дээствэл зохино.
2.   Шалан дээр завилж суу. Тэгээд гараараа тулахгуйгээр хурдхан шиг бос. (20-30 удаа) Ингээд дасгалаа ялигуй өөрчлөх замаар давтах тоогоо 2-3 дахин нэмэгдуул. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тогтмол хичээллэж байж үр дүнд хүрнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …