Газрын тосны хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар холбогдох байнгын хороо, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалаа.  Мөн найруулгын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд шилжүүлжээ.

Одоо чуулганы хуралдаанаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс  хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай  хуулийн төслийг хэлэлцэж байна.  Улаанбаатар хотноо 2007 оны 3 дугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр монголын тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан. АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсэн. Хоёр тал 2010 онд хэлэлцээрийн төслийг анх солилцож, 2011 онд зарчмын хувьд тохиролцсон байдаг. Худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж буй болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангах зорилготой юм байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, засгийн ил тод байдлыг хангахад АНУ-ын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь АНУ-ын төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагч нарын бодит сонирхлыг Монголдоо татах, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд мэдээлэл түгээх бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын бизнесийн орчны тунгалаг, ил тод байдлыг хангах улс төрийн чухал гэдгийг хууль санаачлагчид онцлоод буй.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …