Таны хэрхэн унтдагаар дамжуулан зан чанарыг чинь тодорхойлж болно

man1Англид хийсэн нэгэн судалгаагаар хүн хэрхэн унтдаг нь түүний зан чанарыг илтгэн харуулдаг болохыг тогтоожээ.  Судлаачид судалгаанд оролцсон хүмүүсээс өөрийнх нь зан чанарыг тодорхойлуулан, орондоо ихэвчлэн яаж унтдагийг нь асуусан байна. Эцэст нь зан аашаар төстэй хүмүүс унтахдаа хүртэл адил байдгийг тодорхойлжээ. Судлаачид нь энэхүү дүгнэлтийг туйлын үнэн бодит зүйл хэмээн хүлээн авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь судалгаанд оролцож буй хүмүүсийн зан аашийг тодорхойлохдоо стандарт асуултаар биш, өөрсдийнх нь үгээр тодорхойлжээ. Гэвч  судлагааны явдал  ихэнх нь хүмүүсийн чанар  чнар түүний хэрхэн унтдагтай холбоотой болохыг олж тогтоожээ. Таны унтаж буй байрлалаас хамааран хүний зан төрхийг тодорхойлсон нь:

  • Үр хөврөл (бөмбөг шиг эвхрэлдэж унтах):  Ичимхий, эмзэг хүн
  • Далайн од (түрүүлгээ харж, гараа алдлан унтдаг хүмүүс):  Хүнийг сайн сонсдог, зөөлөн, амархан нөхөрлөдөг.
  • Цэрэг (доош хараад гараа биедээ наан унтдаг хүмүүс):  Өөртөө өндөр шаардлага тавьдаг хүмүүс.
  • Чөлөөтэй унтагчид (дээш хараад, гараа алдлан унтдаг хүмүүс):  Хөнгөн хуумгай, нээлттэй хүмүүс.
  • Мод (хажуулдан, гараа дэрлэж, хөлөө алцайн унтдаг хүмүүс):  Тайван, нийтэч хүмүүс

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …