Бямба гариг 09:05 AM

Зуны халуунд хүйтэн ундаа, жүүс хийх арга

2013-06-9 өдөр 06:16 үзсэн:1,607

12Шоколадтай милкшейк, мєстэй “slush”, хvйтэн “аppletini” гэрийн нєхцєлд хийж сурмаар байна уу? Чамин нэртэй хэдий ч энэ ундаанууд нь хийхэд маш хялбархан бєгєєд хурдан юм. Мєн таныг сэрvvцvvлж, сэтгэлийг тань сэргээх шидтэй.

Шоколадтай милкшейк
• 1 аяга ванильтай мєхєєлдєс
• ½ аяга хvйтэн сvv
• 3-4 хоолны халбага шоколадны сироп /байхгvй тохиолдолд хайлуулсан шоколад
-Найрлаганд орсон бvтээгдэхvvнvvдээ холигчонд хийгээд зєєлєрч, хєєсєртєл нь байлгана.
-Дээр нь чимэглэх зорилгоор бэлэн сvvн крем, интоор тавьж болно.

Тарвас, бєєрєлзгєнєтэй “sparkler”
• 2 аяга тарвас жимс /vрнээс нь салгаж дєрвєлжилж хэрчсэн/
• 1 лааз улаан бєєрєлзгєнє
• 2 хоолны халбага элсэн чихэр
• Хvйтэн “brut” шампанск
-Тарвас, бєєрєлзгєнє хоёроо холигчоор нухашлана. Гаргаж авсан нухашаа том нvхтэй шvvрээр шvvж аяганд хийнэ. /Vрнээс нь салгахын тулд/ Дээр нь элсэн чихрээ хийж хутгана. Нухшаа хєргєгчинд дор хаяж 2 цаг байлгаж хєргєнє.
-Хундаганд 2 хоолны халбага тарвасны нухшаа хийгээд, дээр нь шампанскаа хийгээд спарклер бэлэн болно.

Чимэглэсэн “Appletini”
“Appletini” бол алимны мартинигийн алкохольгvй хувилбар юм. • 60 грамм алимны шvvс
• 10 грамм нимбэгний шvvс
• 15 грамм сироп
• Чимэглэлд нэг хэрчим алим
-Коктейл сэгсрэгч /байхгvй бол бєх таглаатай аяга/-нд мєс хийгээд дээр нь нимбэг, алимны шvvс, сироп гурваа хийж сайн сэгсэрнэ.
-Аягалаад нэг хэрчим алимаар чимэглэж олгоно.

Ханборгоцой, жvржтэй “slush”
• 1 аяга жvржийн шvvс
• ½ аяга ханбогоцойн шvvс
• 2 хоолны халбага нибэгний шvvс
• 2 аяга буталсан мєс
-Холигчинд найрлаганд орсон бvх бvтээгдэхvvний хийгээд єтгєрч, хєєсєртєл нь холино.
-Хєргєсєн хундаганд хийж олгоно.

“Ширли Темпл” ундаа
• ½ аяга жvржийн шvvс
• ½ аяга нимбэгтэй хийжvvлсэн ундаа /Ж: Sprite/
• 1 хоолны халбага анар жимсний шvvс
-Єндєр хундаганд жvржийн шvvс, хийжvvлсэн ундаа хоёроо хольж хийнэ.
-Дараа нь анар жимсний шvvсээ доор нь тунартал хийнэ.
-Дээгvvрээ шар, доогуураа ягаан єнгєтэй болж зааглагдсан “Ширли Темпл” ундаанд соруул хийж олгоно.
Тагтан дээрээ гарч хэвтээд, амтат ундаагаа соронгоо, наранд биеэ ээвэл ямар вэ? Та  туршаад үзээрэй.

Ugluu.mn

Холбоотой

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 315090 утсаар хүлээн авна.


3 − 3 =