Ц.Цогзолмаа: Эмэгтэйчүүдээр дамжуулж нийгмээ өөрчилнө

   “Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилалонголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмааг урилаа.

НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд   үнэмлэхүй ялалт байгуулснаар энэ байгууллагыг тэргүүлэх боломж, нөгөөтэйгүүр “ачаа”  таталцах  үүрэг танд ногдлоо. Энэ сонгуульд өрсөлдсөн БСШУ-ны дэд сайд асан Б.Ундармаа та хоёр мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Таны мөрийн хөтөлбөр  юугаараа  онцлог байж гишүүдийн дэмжлэгийг хүлээв?

Энэ сонгуульд бид  мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдсөн. Миний дэвшүүлсэн зорилт бол эмэгтэйчүүд өөрчлөлтийг хийж чадна гэдэгт чиглэсэн. Эмэгтэйчүүд   өөрсдийгөө дээдэлж,  эв найртай байж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж байж нийгмийн өөрчлөлтийг хийнэ. Өрх гэр дотор эмэгтэй хүний үүрэг маш онцгой байдаг. Тэгсэн атлаа  нийгмийн хүрээнд авч үзэхээр эмэгтэйчүүдийн оролцоо бага. Тэгвэл би эрчүүд давамгайлж байгаа улстөрийн орчинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд сонгуулийн бус цагт эмэгтэйчүүдтэйгээ уулзъя, санаа бодлыг нь сонсоё гэсэн  зорилт дэвшүүлсэн. Гол нь эмэгтэйчүүд шууд дарга болох, карьер хийхдээ гол нь биш орчиндоо манлайлдаг, орчин тойрноо өөрчилдөг, орчиндоо үлгэр дууриал үзүүлдэг зөв хандлагыг бий болгох ёстой гэж бодож байна.

Хөдөө орон нутгаас ирсэн гишүүд таныг ихээхэн дэмжиж байсан. Та  мөрийн хөтөлбөрт   орон нутаг руу чиглэсэн ямар бодлого тусгагдсэн бол? 

НАМЭХ-ны  чуулганд 21 аймаг, есөн  дүүргийн төлөөлөгч оролцсон. Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг үндэсний хэмжээний байгууллага маань орон нутгийн байгууллагуудаас бүрдэж байгаа. Энэ үүднээсээ Удирдах зөвлөл дэх  цөөн  эмэгтэйн хэмжээнд биш алс  хязгаар нутгийн  суманд,  тухайлбал  баруун, зүүн  бүсэд болон  говийн эмэгтэйчүүдэд  тулгамдаж  байгаа асуудлыг  харж ажиллах хэрэгтэй. Статус маань үндэсний хэмжээнийх юм бол үндэсний хэмжээний бодлого үйл ажиллагааг харж ажиллах ёстой шүү дээ.

МАН шинэчлэгдэж байгаа гэж ярьдаг. Түүнийг дагаад  НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр шинэ хүн гарч ирэх болов уу гэсэн хандлага, тийм мэдээлэл  ч хэвлэлээр нэлээд гарсан. Гэхдээ шинэчлэлийг  шинэ хүн биш, туршлагатай хүн хийдэг гэсэн яриа танай намын дотоодоос сонсогдож байсан?

Улстөрийн өнцгөөс нь харвал  хувь хүний хамгийн үнэт зүйл болох үзэл бодлоо дагаад МАН-ыг дэмжиж байгаа эмэгтэйчүүдийн зүгээс  намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаач гэж надад итгэл хүлээлгэж байгааг том хариуцлага, хийх ажлын маань чиглэл гэж ойлгож байна. Нөгөө талаар би энэ  намд шинэ хүн биш л дээ. Би анх 1988 онд оюутан байхдаа  намд гишүүнээр элссэн. Түүнээс хойш 26 жил өнгөрчээ. Энэ хугацаанд намын дэргэдэх залуучуудын байгууллагын нарийн бичгийн дарга, нийслэлийн ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга, мөн НАМЭХ-ны  дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үе  нам маань тодорхой хугацаанд засгийн эрх барьж байсан гэдэг утгаараа Засгийн газраараа дамжуулаад намыхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой үе байлаа. Харин өнөөдөр нөхцөл байдал их өөр болсон.  Сөрөг хүчний байр сууринд шилжсэн үед намын дэргэдэх төрийн бус байгууллагууд юу хийх ёстой юм гэдэг нэн хариуцлагатай мөч тулгараад байна.

Тэгвэл танай холбооны эхний алхам, анхны  шийдвэр юу байх бол?

Дэлхийн хэмжээнд явагдаж буй улстөрийн глобальчлалаас харахад  намын гишүүнчлэл рүү хандсан үйл ажиллагаанаас илүү олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн  намыг иргэд сонгогчид дэмждэг чиг хандлага бий болсон. Энэ утгаараа намын дэргэдэх төрийн бус байгууллагын үүрэг нь намын үнэт зүйл, бодлого үйл ажиллагааны онцлог гэж юу хэлээд байгааг иргэдэд ойлгуулах явдал чухал юм. Сонгогчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Харин манай  намын гишүүдийн 60 хувь нь эмэгтэйчүүд. Энэ үүднээсээ манай холбоо түүчээ болж, холбогч олж ажиллах ёстой гэж бодож байна.

Нууц биш бол  нам сөрөг хүчин болсон үед хамгийн түрүүнд юунд илүү анхаарч байна?

Нам сөрөг хүчин болсон үед  бодох асуудал их бий. Наад зах нь л нам юунаас бүрддэг вэ гэхээр хүнээс, гишүүд дэмжигчид, салбар холбоодоос бүрддэг. Түүний нэг нь эмэгтэйчүүдийн байгууллага. Бид 21 аймаг, есөн дүүрэг дэх эмэгтэйчүүдийн байгууллагаа бодлогоор жигд дэмжинэ. Алс байгаагаасаа болоод мэдээлэл авахгүй байгаа юм уу, эсвэл сургалтад хамрагдаж чаддаггүй, явуулж байгаа үйл ажиллагаанд оролцохгүй байх ёсгүй… дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …